СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энгийн амьдралыг сонгосон Мако гүнж АНУ-д иржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Коллежийн нэг ангийн найзтайгаа хайр сэтгэлийн холбоо үүсгэж, гэрлэхийн тулд хааны удмын өндөр дээд цол хэргэмээсээ татгалзсан Мако гүнж нөхөртэйгээ хамт эгэл даруу амьдрахаар АНУ-д иржээ. Өнгөрсөн сард гэрлэсэн гүнж Мако ням гарагийн өглөө Токиогийн нисэх буудлаас хөөрсөн байна.

Мако гүнж Комуротой гэрлэхдээ цол хэргэмээ хураалгахаас гадна хааны удмыг орхиж буй хүмүүст нэг удаа олгодог мөнгөн тусламжаас ч татгалзсан юм. Шинэхэн, залуухан хос Комурогийн ажилладаг хуулийн фирм байрладаг Нью-Йорк хотод орон сууц түрээслэхээр болсон байна.

Японы хуулиар хааны удмын эрчүүд энгийн ардтай гэрлэж болдог ч эмэгтэйчүүд энгийн ардтай гэрлэхээр бол цол хэргэмээ хураалгадаг уламжлалтай.

. Тэд хэвлэлийн ажилтнуудын асуултад хариулахаас татгалзжээ. Хосыг Нью-Йоркод газардсаны дараа ч мөн нисэх буудлын ажилтнууд хамгаалсан байна.

Хэдхэн жилийн өмнө Их Британийн ханхүү Харри эхнэр Меган Мэрклийн хамт хатан хааны ордныг орхин өөрсдийнхөөрөө амьдрахаар мөн Америкийг зорьсон. Гүнж Мако болон түүний нөхөр Комуро нарыг Японы Харри, Меган хэмээн хочлох болжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.