Өчигдөр орой Энхтайваны гүүрэн дээр автобус жижиг оврын гурван автомашинтай мөргөлдсөн осол гарсан бөгөөд ослын улмаас автобус гүүр даван унасан байна. Автобусны жолооч ээлжнээсээ бууж байсан тул зорчигчгүй хөдөлгөөнд оролцож байжээ.
ХУД-ийн 1-р хороо Энхтайваны гүүрэн дээр гарсан зам тээврийн осол хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатандаа шалгагдаж байна. ТЦА-ны мэдээлснээр урьдчилсан байдлаар ослын улмаас нэг хүн бэртжээ. Уг бэртсэн хүн нь гүүр даван унасан автобусны жолооч бөгөөд ГССҮТ-д очсон гэж эх сурвалж мэдээлж байна.
Өнгөрсөн хоногт ТЦА нийт 97 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг цагдаагийн алба хаагч илрүүлж, болзошгүй осол эрсдлээс урьдчилан сэргийлж ажилжээ.
Жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан гэдгийг мэдэгдсэн байна. Ослын улмаас Энхтайваны гүүр нэг цаг орчмын турш хаалттай байжээ. ТЦА-д ослын тухай дуудлага 21:30 цагт ирсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.