Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд коронавирусийн 988 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээрийн 680 нь нийслэл Улаанбаатар хотод, үлдсэн нь хөдөө орон нутагт илэрчээ.
Харамсалтай нь 21-80 насны 10 иргэн өнгөрсөн хоногт Ковид-ын улмаар нас барснаар нийт нас барагсдын тоо 1,796 болоод байна.
Халдвар авсан 10,500 гаруй иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эдгээрийн 1,616 нь бага насны хүүхдүүд юм. Коронавирусийн эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийн 15 хувь хамрагджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.