Таныг ажлаасаа тарсан үед дарга тань залгаж аль эсвэл зурвас бичсээр байдаг уу? Хэрэв тийм бол Португал улсад энэ үйлдлийг хууль бус гэж үздэг болжээ.
Тус улсад ажил олгогч нар ажлын бус цагаар ажилчид руугаа утсаар залгах, мессеж бичих, мэйл илгээхийг хуулиар хориглосон байна. Энэ нь ажилтнуудын хувийн орон зайг хүндэтгэх ёстой гэдгийг харгалзаж үзсэн ба тэдэнд гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж амрах орон зайг олгох хэрэгтэй гэжээ.
Үүнтэй төстэй хууль 2017 онд Францын хөдөлмөр эрхлэгчдийн хуулинд багтжээ. Энд зааснаар ажилчид ажлын бус цагаар цахим зурвас хүлээж авахгүй байх эрхтэй байна.
Португалд батлагдсан хууль нь цар тахлын үед хөдөлмөр эрхлэгчид гэрээсээ ажиллаж байгаа орчин нөхцлийг сайжруулах бодлогын хүрээнд санаачлагджээ. Шинэ бодлогоор ажил олгогчид зайнаас ажиллаж байгаа ажилчдадаа шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ёстой. Мөн гэрээсээ ажиллаж байгаа нөхцөлд хий, цахилгаан зарцуулж байгааг тооцож нэмэлт зардлыг нь нөхөн олгохыг тусгажээ.
Уг хууль өнгөрсөн баасан гарагт Парламентад батлагдаж, маргааш өдрөөс нь хэрэгжиж эхэлсэн байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манайд ч гэсэн ийм байдаг болоосой Манай захирал өөрөө хагас бүтэн сайнд залгахаар ууралдагч хагас бүтэн сайнд үнэндээ амраадаггүй янз бүрийн юм дуудаж хийлгэдэг.Хүний хувийн орон зайг огт хүндлэхгүй зүгээр л би захирал энэ муу боол гэсэн аятай пязда удахгүй би хэнд ч захирагдахгүй болноо.харж байгаарай бидда минь