СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японд 18 ба түүнээс дээш насны хүүхдүүдэд бэлэн мөнгө болон ваучер олгоно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Япон Улсын Засгийн газар болон эрх баригч нам цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулах зорилгоор урамшуулал болгож өндөр орлоготой өрхүүдээс бусад өрхийн 18 ба түүнээс доош насны хүүхэд бүрд 100,000 иений үнийн дүн бүхий бэлэн мөнгө болон ваучер олгохоор болов.

Энэхүү урамшууллыг хоёр үе шаттайгаар олгох бөгөөд орлого багатай өрхүүдэд 2021 онд багтаан 50,000 иен бэлнээр олгох, харин хүүхэд харах үйлчилгээ зэрэгт ашиглах боломжтой 50,000 иений үнийн дүн бүхий эрхийн бичгийг ирэх оны хавраас эхлэн олгох аж. Мөн түүнчлэн цар тахлын дараах эдийн засгийг идэвхжүүлэх, . Япон Улсын Засгийн газраас тус үнэмлэхийн системийг таниулах ажлын хүрээнд карт эзэмшигч бүрд 5000 иентэй тэнцэх худалдан авалтын урамшууллын оноо олгох кампанит ажлыг өрнүүлж байна.

Одоогоор тус улс дахь гадаадын оршин суугчдыг оролцуулан нийт 126.7 сая хүн амын ердөө 40 орчим хувь "My Number" картыг эзэмшиж байна. 2016 оноос хэрэгжиж эхэлсэн 12 оронтой үнэмлэхийн систем нь тухайн улсын иргэн, гадаадын иргэн тус бүрийн татвар, нийгмийн даатгалтай холбоотой мэдээллийг агуулдаг байна. Япон Улсын Засгийн газар тус системийг төрийн үйлчилгээг авахад хялбар болгох зорилготой гэсэн хэдий ч иргэдийн дунд хувийн мэдээллээ алдахаас болгоомжлох хандлага ажиглагдаж байгаа аж.

Эх сурвалж: https://www.japantimes.co.jp

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.