СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Перугийн Ерөнхийлөгч хувийн онгоцоо зарж, эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлнэ гэжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Перугийн шинэ Ерөнхийлөгч Педро Кастилло тус улсын Ерөнхийлөгчийн нисэх онгоцыг зарж, орлогыг нь эрүүл мэнд, боловсролын салбарын санхүүжилтэд зориулна гэж мэдэгджээ.

Тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан анхны 100 хоногоо тохиолдуулан үүнийг мэдэгдсэн бөгөөд мөн төрийн албан хаагчдыг нэгдүгээр зэрэглэлээр нисэхийг хориглоно гэсэн байна.

Гэвч энэхүү хуучин онгоцыг зарах нь амаргүй ажил юм. Өмнө нь, тус улсын Ерөнхийлөгч асан Алан Гарсиа тус онгоцыг хоёр удаагийн дуудлага худалдаагаар оруулсан хэдий ч зарж чадаагүй билээ. Перугийн хэсэг албан тушаалтан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус онгоцоор Испанид нислэг үйлдсэн гэх мэдээлэл гарсны дараа Ерөнхийлөгчийн онгоц нь "Үдэшлэгийн онгоц" гэх нэртэй болсон бөгөөд Алан Гарсиа энэ дуулианы улмаас онгоцыг зарах гэж оролдсон юм.

Харин энэ удаа Кастиллогийн оролдлого амжилттай болно гэж олон хүн найдаж байна. Перугийн эрүүл мэндийн систем коронавирусийн цар тахлын улмаас хүнд цохилтод ороод байгаа билээ.

Ерөнхийлөгч Педро Кастилло мөн ирэх 12 дугаар сарын 1-нд тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7.5 хувиар нэмэгдүүлнэ гэж амлаад байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.