СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Антарктик дахь гэрээсээ төөрсөн оцон шувууг олжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Шинэ Зеландын ЮНЕСКО-ын өв соёлын санд бүртгэлтэй Кантербюри хотын Бирдлингс Флат суурингийн иргэн Харри Сингх ажлын урт өдрийн дараа эхнэртэйгээ далайн эрэгт алхаж байгаад оцон шувуу олжээ. Тэд анхандаа оцон шувууг амьгүй чихмэл тоглоом байна гэж бодсон ч гэрээсээ хол төөрсөн Антарктикийн оцон шувуу байжээ.

Антарктикийн Адели оцон шувууны төрөл өмнөд мөсөн далайгаас багадаа 3,000 км төөрч будилан Шинэ Зеландын эрэгт ирсэн нь энэ байжээ. Бирдлингс Флат суурингийн оршин суугчид түүнийг өхөөрдөн Пингу гэж нэрлэсэн байна. .

Шинэ зеландын далайн эргээс хамгийн анх 1962 онд Адели оцон шувуу олдож байсан бөгөөд дараа нь 1993 онд олдож байжээ.

Сингх “эхлээд би түүнийг зөөлөн тоглоом байна гэж бодсон. Гэнэт тэр толгойгоо хөдөлгөж эхэлсэн. Тэгээд жинхэнэ оцон шувуу байна гэдгийг ойлгосон” хэмээн ярьжээ. Пингуг олсны дараа цагийн турш бараг хөдлөөгүй бөгөөд хол зам туулж, ихэд ядарч цуцсан байдалтай харагдсан байна.

Ноён Сингх оцон шувууны аврагчдыг дууджээ. 10 жилийн турш Шинэ Зеландын Өмнөд аралд оцон шувуу нутаглуулж буй мэргэжилтэн Томас Стракед хүлээлгэн өгсөн байна. .

Пингугийн цуснаас шинжилгээ авахад жин хассан, шингэний дутагдалд орсон байсан байна. Түүнийг гуурсаар хооллож, шингэн өгчээ. Эцэст нь Пингуг Банкс хойгт аюулгүй далайн эрэгт аваачсан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.