ОХУ-ын автомашин эзэмшигчид жил бүр тээврийн хэрэгслээ техникийн үзлэгт оруулах шаардлагагүй болжээ. Өмнө нь зайлшгүй дагаж мөрддөг байсан энэхүү журмыг цуцлах тухай хуулийн төслийг тус улсын Төрийн Дум анхны хэлэлцүүлгээр нь баталсан байна.
Шинэчлэн найруулсан хуульд "Холбооны хуульд заасан тохиолдлоос бусад тохиолдолд хувь хүмүүсийн эзэмшиж, зөвхөн хувийн хэрэгцээнд ашигладаг автомашин, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулахгүй" гэж заасан байна.
Үүнээс өмнө, дөрвөөс арван жилийн настай автомашиныг хоёр жил тутамд, харин хуучин автомашиныг жил бүр үзлэгт хамруулан, шалгадаг байсан бол одоо энэ шаардлага зөвхөн зорчигч тээврийн такси, автобус, ачааны машинд л хамаарах аж. Мөн автомашинаа анх бүртгүүлэхдээ техникийн үзлэгт оруулах шаардлагатай хэдий ч энэ журам нь зөвхөн дөрвөөс дээш жилийн настай тээврийн хэрэгсэлд л үйлчлэх гэнэ.
Тус улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу, аливаа жолооч замын хөдөлгөөнд оролцохоосоо өмнө автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах үүрэг хүлээсэн хэдий ч одоо техникийн хяналтын үзлэгт сайн дурын үндсэн дээр л хамрагдах боломжтой болсон байна.
Эх сурвалж: Движок
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ухаантай удирдагч хүн зөв зүйлээ яаж хийхээ мэдэх юум да нийтийн тээвэр такси ачаа тээврийн машиныг үзлэгт оруулах гэдэг маш зөв хувийн машинтай хүмүүс өөрийнхөө аяулгүй байдлыг мэдээж хангаж явах ухамсарын асуудал учираас больсон байх хүн өөрийнхөө амь насыг бодоод машинаа байнга засвар үйлчилгээ оношилгоо хийлгэнэ шүү дэ манай улс бас хэрэгжүүлмээр л юум байна даа