СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-12

🔴 LIVE: Нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний талаар хэлэлцэж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг НИТХ дахь АН-ын бүлэг хэлэлцлээ.

Уг төлөвлөгөөний төсөлд төрийн байгууллагын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэдээс санал авсан байна. Төсөлд 32 мянга гаруй иргэн саналаа ирүүлсэн бөгөөд гэр хорооллыг үе шаттай инженерийн шугам сүлжээнд холбох, барилгажуулах, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёл, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг саналууд иржээ.

Түүнчлэн авто зам, дугуйн зам, автомашины зогсоолыг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх, орон сууцны хамрагдалтыг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх зэрэг саналууд ирсэн байна. 

Харин НИТХ дахь АН-ын бүлгийнхний хэлэлцэж байгаагаар 2040 онд буюу 19 жилийн дараа нийслэл 2 сая хүн амтай болно гэж тооцоолвол галт тэргээс гадна метро барих шаардлагатай гэв. Мөн зарим НИТХ-ын төлөөлөгч нар 30 мянга орчим иргэнээс санал авсан нь учир дутагдалтай гэж үзлээ. Энэ нь ерөнхий төлөвлөгөөний суурь судалгаа, тооцоог алдаатай хийсэнтэй холбоотой гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.