СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австрид вакцинд хамрагдаагүй иргэдийг хөл хорионд оруулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Австри улсад коронавирусийн халдвар хамгийн дээд түвшиндээ хүрээд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 12,000 орчим тохиолдол илэрчээ.

Халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул Дээд Австри мужид даваа гаргаас эхлэн вакцин хийлгээгүй иргэдийг хөл хорионд оруулахаар мужийн эрх баригчид шийдвэрлээд байна. Холбооны Засгийн газарт хөл хорих хүсэлтээ илгээсэн ба Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд даваа гарагт хэрэгжүүлж эхэлнэ.

Дээд Австри муж нь Герман болон Чех улсуудтай хиллэдэг. . Улсын хэмжээнд вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийг зоогийн газар, кино театр, цанын бааз, үсчингүүдэд үйлчлүүлэхийг хэдийнээ хориглосон.  Харин Дээд Австри мужид хорио тогтоосноор вакцины бүрэн тунгаа хийлгээгүй иргэд ажилдаа явах, хоол хүнс худалдаж авах, дасгал хийхээс бусад тохиолдолд гэрээсээ гарах боломжгүй болно. Шүүмжлэгчдийн зүгээс уг хөл хориог хэрэгжүүлэх нь төдийлөн амаргүй байна гэж үзжээ.

Тус мужтай хөрш Герман улсад өдөрт коронавирусийн 50,000 гаруй шинэ тохиолдол илэрч, хамгийн дээд түвшиндээ хүрээд байна. Мөн Нидерланд улсад 24 цагийн дотор 16,364 тохиолдол илэрсэн нь хамгийн өндөр тохиолдол болоод байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.