СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2021-11-12

ЧУУЛГАН: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2021.11.11) хуралдаанаар “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж дуусгалаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг орон нутаг болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гарааны нөхцөл ижил бус түвшинд  байна. Хөдөө орон нутагт багшийн боловсон хүчний нөөц дутмаг, сургуулийн барилга, анги танхим, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж тааруу байхад боловсролын байгууллагуудад олгох санхүүжилтийг чанар, үр дүнд суурилсан тогтолцоонд шилжүүлбэл орон нутгийн төсөвт сургууль санхүүжилт авч чадахгүй, үйл ажиллагаа нь доголдох талтайг харгалзан төсвийн хэлэлцүүлгийн үеэр энэ асуудлыг авч үзэх шаардлагатай гэж байлаа. 

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, улсын хил хамгаалах ажлыг зохион байгуулж удирдах, эрлийн болон хилийн төлөөлөгчийн ажиллагаанд автомашингүй үүрэг гүйцэтгэх боломжгүйг онцлоод хилийн заставын парк шинэчлэлтэд анхаарч, санхүү хөрөнгийг шийдвэрлэхэд Хууль зүй, дотоод хэргийн яам, цаашлаад Засгийн газраас анхаарах шаардлагатайг дурдав. Мөн тэрбээр, 2019 онд хилийн заставын автомашины 30 хувийн асуудлыг шийдэж, туулах чадвар сайтай автомашинаар хангасан тул албан үүргээ  гүйцэтгэх боломжтой болсон  хэдий ч үлдсэн 70 хувийн автомашины гүйлтийн норм дууссан, хүнд нөхцөл байдалтай байгааг онцгойлон анхааруулж байлаа. 

Ингээд “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Өнөөдөр үдээс өмнө ТБХ төсвийн хуулиудын эцсийн буюу дөрөв дэхь хэлэлцүүлгийг хийж нэгдсэн чуулганд оруулна. Нэгдсэн чуулган өнөөдөртөө багтаж 2022 оны төсвийн тухай хуулийг батлах чигтэй байна.

Учир нь хуульд зааснаар ирэх оны төсвийг тухайн жилийн 11 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд эцэслэн баталсан байх учиртай. 

Эх сурвалж: УИХТГ ХМОНХХ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.