Оксфордын их сургуульд Ковид-ын эсрэг вакцинтай ижил технологиор бүтээсэн Эбологийн эсрэг шинэ вакцин Эбола үүсгэгч Зайре болон Судан төрлийн вирусээс хамгаалах боломжтой гэж эрдэмтэд найдаж байна. Уг шинээр гаргаж буй вакцины клиникийн туршилт энэ долоо хоногт эхлэх ажээ.
Эбола вирусийн улмаас баруун Африкт 2014-2016 оны хооронд 11,000 хүн, 2018-2020 оны хооронд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад 2,200 хүн амиа алдсан гэж үздэг.
Эрдэмтэд ойрын жилүүдэд Эболагийн эсрэг чанартай, өндөр үр дүнтэй вакцин гаргаж авахаар хөгжүүлж ирсэн ч энэ нь Эболагийн зөвхөн Зайре хувилбарын эсрэг үр дүнтэй нь батлагдсан юм. Зайрегаас гадна дахин гурван төрлийн Эбола вирусийн хувилбар тархсан бөгөөд шинээр гаргаж авсан вакцин Суданы хувилбарт ч мөн өндөр үр дүнтэй гэж үзжээ.
Оксфордын их сургуулийн судлаачид шинэ вакциныг хүн дээр туршихад бэлэн болсон байна. Эхний туршилтыг пүрэв гарагт эхлүүлэх бөгөөд сайн дурын 18-55 насны 26 хүнт тарих ажээ. Туршилтад оролцсон сайн дурынхан эхний тунг хийлгэснээс хойш хагас жилийн хугацаанд вакцины аюулгүй байдал, дархлаа хэрхэн тогтож байгааг харуулах юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.