СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-11-11

🔴 LIVE: МҮОХ-нд хуваарилагдсан 3 тэрбум 371 сая орчим төгрөгийн зарцуулалт тодорхойгүй, хаалттай байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

МҮОХ-нд хуваарилагдсан 3 тэрбум 371 сая орчим төгрөгийн зарцуулалт тодорхойгүй, хаалттай байгаа талаар УИХ-ын гишүүн асан, Монголын Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очиртой ярилцлаа.

Тэрбээр “Олимпын цикл бүрт ОУОХ-ны дэргэдэх "Эв санааны нэгдэл" хөтөлбөрөөс дэмжлэг үзүүлдэг. Энэ нь тамирчин, багш, дасгалжуулагчид болон Үндэсний Олимпын хороо гэдэг байдлаар дэмжлэг, туслалцаа үзүүлж байдаг. Энийг хөтөлбөрийн хэмжээнд хүргэж өгөхийн тулд МҮОХ, спортын хороод санал хүсэлтээ явуулаад энэ дагуу хариу болгож, хөтөлбөр болон тамирчин, дасгалжуулагч нарт мөнгө орж ирдэг. Өөрийн чинь /Сэтгүүлчийн/ дурдаж байгаа мөнгө бол спортынхны Олимпын хороогоор дамжуулж олж авч болж байгаа мөнгөний нэгээхэн хэсэг. Эндээс хэдэн төгрөг нь юунд, яаж зарцуулагдсан бэ гэх тайлангийн ил, тодын асуудал яригдахгүй байгаад спортынхон хардаад байгаа юм. Хардах эрх хэнд ч байна.

Ямар байдлаар спортод зориулж, хэчнээн хэмжээний хөрөнгө мөнгө татах боломжтой вэ гэдгийг ерөнхий тайлангийн бүх хуудсан дээрээс харж болж байгаа юм.

1960 оноос хойш “Эв нэгдлийн санаа” хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Гэхдээ улс орныг санхүүжүүлсэн хугацаа нь богино буюу сүүлийн 20 гаруй жил. Энэ үед ОУОХ санхүүгийн хувьд боломжит болонгуутаа улс орны Олимпын хороодоо дэмжих болсон. Зөвхөн “Эв нэгдлийн санаа” хөтөлбөр биш өөр өчнөөн боломж бий.

Энэ талаар олон жил “явж” байна. Ялангуяа санхүү хөрөнгө талаас нь хардаг. Яагаад гэхээр холбоод 1990-ээд оноос хойш ямар хүнд байдлыг туулсан нь бүгдэд харагдаж байгаа.

ҮАГ-ын хяналтаар оруулах гэхээр “Бид шалгаж байгаа” гэдэг. Тэрнээс биш гадаадын санхүүг хянаж шалгадаггүй. Олон улс тайлангаа гаргаад ирэхээр иргэд энэ талаар сонирхож байна. Энэ талаар МҮОХ тайлбар өгөх хэрэгтэй. Монголын Биатлоны ерөнхийлөгчийн хувьд энийг сонирхоод яваа юм. ҮАГ-ын тайлангийн хуудас, материал дээр санхүүгийн хувьд бүгд зөрчилтэй гэж гарсан байна. Олимпизмыг аврах хөдөлгөөнийхөн хүртэл хэлдэг. УБЕГ-т бүртгүүлсэн газраас нь хүртэл бүртгэл нь зөрчилтэй байна гэдгийг хэлдэг.

Ирэх долоо хоногт энэ тайлангийн асуудал болон дүрэм журмын талаар ярилцахыг хүсч байна. Санхүүгийн хувьд харамсалтай зүйл олон байна. Миний мэдэж байгаа зүйл нь саяхан дасгалжуулагчдын семинар хийсэн. Энэ талаар юу хийж, хаана болсныг нь асуухад цахимаар болсон гэсэн. Гэхдээ печень, цай, ижилссэн хувцас, харандаа зэргийг тараасан байсан. Энэ бүхэн ОУОХ-ны тайлан руу явж байгаа.

МУ-ын газар нутаг дээр бүртгэгдэж байгаа допингийн асуудал яригдах ёстой. Жишээ нь, хүндийн өргөлтийн нэг тамирчин допинг хэрэглэснээсээ болоод дахин ямар ч тэмцээнд оролцох боломжгүй болсон. Энэ тал дээр дуугарах хэрэгтэй.

Энэ бол спортын асуудал биш боллоо харин Монголын тамирчдын нэрээр мөнгө хулгайлж байгаа хэрэг. Суурийг нь өөрчлөхгүйгээр, санхүүгийн ил тод байдлыг гаргахгүйгээр, тодорхой дүрэм журам гаргахгүй байгаад гайхаж байна. Арга барил нь өөр болоо юу, хүмүүсийн санаа өөрчлөгдөө юу энийг л их гайхаж байна” гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ганболд
3 жилийн өмнө
202.9.40.90

МҮОХ шалгах хэрэгтэй Бадар- ууганаас байраа авах хэрэгтэй

Зочин
3 жилийн өмнө
202.131.244.234

1. Спортыг улстөрчдөөс салга. 2. Бадарууганаас эмнэлэгээ газартай нь буцааж ав. 3. Мөнгөний зарцуулалтыг ил болго. 4. Аливаа уулзалт семинарт тэр бал, цаас, хувцасанд мөнгө үрж сааж идэж ууж байхын оронд нэг ч гэсэн ирээдүйтэй тамирчиндаа хөрөнгө оруулалт хийн тэмцээн уралдаанд оролцуулж байх,

Зочин Зочин
3 жилийн өмнө
203.91.115.38

Шат шатанд хулгайч луйварчдаар дүүрсэн Монгол улс!!!. Мөхөж сөнөхөөс өмнө энэ хулгайч луйварчдыг үндэс удмаар нь цаазалж устгах хүч л Монголд дутаж байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.