Хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-нд хийсэн хяналт-үнэлгээ, шалгалтын үр дүнтэй танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Тодруулбал, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, нийслэл, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын гэрээний хэрэгжилтийн үр дүн, тайланг хэлэлцэж, холбогдох чиглэлээр үүрэг, даалгавар өгч, шийдвэр гаргах аж.
Үргэлжлүүлэн эмийн сангуудтай байгуулсан 2020, 2021 оны “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-нд хяналт-үнэлгээ хийсэн ажлын тайлантай танилцаж, цаашид авч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.