СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-д бараа бүтээгдэхүүний үнэ 30 жилд байгаагүйгээр өсчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос бараа бүтээгдэхүүний үнийн инфляци өнгөрөгч аравдугаар сард дахин өссөн тухай мэдээлжээ.

Хоол хүнс ховордох, эрчим хүчний үнэ өссөн зэрэг нь инфляцийг улам бүр тогтворгүй болоход нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байна. Дан ганц аравдугаар сард л гэхэд үнийн индекс 0,9 хувиар, жилийн хугацаанд 4,6 хувиар өссөн байгааг судалжээ. Эдийн засагчид аравдугаар сард үнийн индексийн өсөлтийг 0,6 хувьд хүрнэ гэж тооцоолж байсан юм.

Үнийн өсөлт эрчим хүч, орон байр, хоол хүнс, автомашин зэрэг олон төрлийн салбарт ажиглагджээ. Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ дангаараа хоёр сарын хугацаанд нэг хувиар нэмэгдсэн байна. Үнэ хамгийн их өссөн нь эрчим хүчний салбар бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд 30 хувь, аравдугаар сард 4,8 хувийн өсөлтийг харуулжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.