СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-11

Элчин сайд У.Нямхүү Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүүд Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчилан таниулах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Харин Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн яамны Төрийн ёслолын газрын дэд захирал ноён Пьер-Кристиан Сокожаг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардуулжээ.

Элчин сайд У.Нямхүү ноён Пьер-Кристиан Сокожад Монгол Улсын Элчин сайдын яаманд морилон ирж, хүндэтгэл үзүүлж байгаад талархаад Бүгд Найрамдах Франц Улсад Монгол Улсаа төлөөлөн ажиллах болсондоо баяртай буйгаа илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа нотлов.

Энэ үеэр Элчин сайд У.Нямхүү ноён П.К. Сокожаг монгол гэрт зочлуулан Монгол, Франц Улсын харилцаа, хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгч, Монгол оронд зочлохыг урив.

Ноён П.К. Сокожа Элчин сайд У.Нямхүүд Франц Улсад ажиллахад нь ажлын амжилт хүссэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.