СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-11

Эрээн хотод хөл хорионы дэглэм үргэлжилсэн хэвээр байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас тус хотын 6 хороолол, хатуу хөл хориотой байсан 84 бүсийн хяналтын дэглэмийг 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сулруулж байгаагаа зарлажээ.

Дэглэм суларснаар эдгээр дүүрэг, бүсийн иргэд гэрээсээ гарах, тухайн дүүрэг, бүсийн нутаг дэвсгэрт зорчих боломжтой болсон байна. тул тэдний хоол хүнсийг гэрийн үүдэнд нь хүргэж өгдөг байсан аж. 

Эдүгээ Эрээн хотын хэмжээнд хөл хорионы дэглэм хэвээр үйлчилж, дэлгүүр үйлчилгээний газрууд хаалттай хэвээр байна. 

Эрээн хотод Ковид 19-ийн тохиолдол дахин бүртгэгдэхгүй бол 14 хоногийн дараа хотын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байгаа, үүний дараагаар Эрээн боомтын авто замын үйл ажиллагааг сэргээнэ гэсэн мэдээлэл байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.