СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ: Найман настай охиноо хөнөөсөн эмэгтэйд 22 жилийн хорих ял оноожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Хамтран амьдрагчтайгаа муудалцсаны улмаас найман настай охиноо хөнөөсөн эмэгтэйд Өмнөд Солонгосын Сөүл хотын давж заалдах шатны шүүхээс 22 жилийн хорих ял оноожээ.

Хэргийг тодруулбал, Түүний хамтран амьдрагч охины цогцсыг долоо хоногийн дараа олон, цагдаад мэдэгдсэнээр уг эмэгтэйг баривчилжээ.

Нэрийг нь нууцалсан тус эмэгтэйн мэдүүлснээр, байна. Орон нутгийн дүүргийн шүүх өнгөрсөн 5 дугаар сард уг эмэгтэйд 25 жилийн хорих ял оноосон хэдий ч Сөүлийн дээд шүүхээс түүний биеийн байдал муудсан гэх үндэслэлээр ялыг 22 жил болгон бууруулсан аж.

Давж заалдах шатны шүүхээс энэхүү шийдвэрийн талаар "Түүний үйлдсэн гэмт хэргийн сэдэл, нөхцөл байдлыг харгалзан үзвэл маш хүнд. Гэвч тэрээр чихрийн шижин өвчний хүндрэлийн улмаас зүүн өвдгөндөө хэд хэдэн удаа хагалгаа хийлгэсэн тул биеийн байдал нь тун тааруу байгаа" гэж тайлбарлажээ.

Шүүхийн баримтаас үзвэл, тус эмэгтэй нь өмнөх гэр бүлээ цуцлуулалгүйгээр хамтран амьдрагчтайгаа байхдаа охиноо төрүүлсэн бөгөөд тэд охиноо албан ёсоор бүртгүүлээгүй төдийгүй цэцэрлэг, сургуульд явуулаагүй аж.

Түүнчлэн, эмэгтэйг баривчилснаас долоо хоногийн дараа түүний хамтрагч амьдрагч нас барсан байсныг албаныхан илрүүлсэн юм.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.