СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-11

🔴 LIVE: “Эко констракшн” ХХК-ийн хамаарал бүхий компани дархан цаазат газарт хууль бусаар барилга барьж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Авилгатай тэмцэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг холбогдох газраас жил гаруйн хугацаанд Богдхан уулын дархан цаазат газар шалгалт хийгээд хууль бусаар газар олгогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй, мөн газрын төлбөр төлөөгүй 602 газрыг цуцалсан байна.

Гэтэл Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аман дахь нэгэн газрын зөвшөөрлийг цуцалсан ч барилгын ажил явуулахаар уулыг ухаж, газар шорооны ажил хийсээр байгаа аж. Тус газар нь “Эко констракшн” ХХК-ийн хамаарал бүхий “Цогт идэр” ХХК-ийнх гэв. “Цогт идэр” ХХК нь дархан цаазат бүсэд 3,5 га газар эзэмшдэг байсныг 2021 оны хоёрдугаар сарын 18-нд  Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар цуцалжээ. Гэвч зөвшөөрөлгүй болсон газарт газар ухаж, барилга барих ажил аль хэдийн эхэлсэн байна.

Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Жагар:

-БОАЖ-ын сайд, Богдхан уулын дархан цаазат газар гэх мэт холбогдох албад бичиг цаас хүргүүлж байна. “Эко констракшн” ХХК зөвшөөрөлгүй газар үйл ажиллагаа явуулж, бусад нь зөвшөөрөлтэй байсан ч болдоггүй ялгавартай байдалтай байна. БОАЖЯ-нд удаа дараа бичиг явуулсан ч одоо болтол хариу өгөөгүй тул Монгол улсын ерөнхийлөгчид дэмжлэг хүссэн бичиг явуулж байна. Тус 3,5 га газарт маш их мод тарих боломжтой. 

НМХГ-аас энэ газарт үйл ажиллагаа явуулахыг хориглоод лацадсан. Гэсэн ч газар шорооны ажил зогсохгүй үргэлжилсээр байгаа. Ойролцоогоор арав гаруй метрийн гүнтэй газар хоёрыг ухсан. Иргэний гарааш, 0,7га газрыг хууль бус гээд хураагаад авдаг. Эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчлэхгүй байна. Энэ мэтчилэн хүчингүй болсон газруудад цэцэрлэгт хүрээлэн барих саналыг дэвшүүлж байна.

Тус газар нь “Номин констракшн”-ны газар байсан ч “Эко констракшн” наймаалцаж тус газрыг эзэмшдэг болсон. Тусгай хамгаалалттай газар нутагт 3-5 жилийн хугацаатай ашиглах гэрчилгээг олгосон бол түүнийг бусдад дамжуулж зарах, барилга барихыг хориглоно гэж хуульд заасан байдаг. Гэтэл энэ газарт энэ компанид хууль үйлчлэхгүй байгаагаар барахгүй иргэдэд бус олигархиудад зориулсан барилга барихаар улайрч байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.235

Эко констракшн нэрнээс цаашгүй ямарч эко юм хийдэггүй газар байна даа ккк

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.