АНУ-ын Алабама мужийн Бирминхэм хотод өнгөрсөн жил 21 долоо хоног, нэг хоногтой, ердөө 420 гр жинтэй хүү мэндэлжээ. Көртис Миэнс хугацаанаасаа хэтэрхий өмнө мэндэлсэн ч өнөөдөр эрүүл энх бойжиж, ой дөрвөн сартай болсон байна.
Түүнийг дэлхийн хамгийн бага жинтэй төрсөн хүүхэд гэдгийг батламжилж Геннисийн амжилтын хороо батламжийг нь илгээжээ. Хэвийн үед ээжүүд ургийг 40 долоо хоног орчим тээж төрүүлдэг ч Көртис 19 долоо хоногийн өмнө эхээсээ мэндэлсэн юм.
Көртисийн ээж Мишель Батлер 2020 оны долдугаар сарын 4-ний шөнө эмнэлэгт яаран иржээ. Мишель маргааш өдөр нь Көртис болон түүний ихэр Касья нарыг төрүүлсөн ч Касья харамсалтай нь эхээс мэндлээд нэг хоногийн дараа амьсгал хураасан ажээ.
Көртисийн хувьд ч мөн амь нас нь эрсдэлтэй байсан бөгөөд амьд үлдэх ердөө нэг хувийн боломжтой гэж үзэн, эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн байна. Азаар бяцхан хүү гурван сарын дараа амьсгалын аппаратаасаа салж, 275 хоног эмнэлэгт хэвтсэний дараа гэртээ иржээ.
Эмч нар нярайд хэрхэн амьсгалах, амаа хөдөлгөж залгих зэргийг баг багаар сургажээ. Тэр одоо ч нэмэлт хүчилтөрөгчөөр амьсгалж, гуурсаар хооллодог ч эмч нар түүний биеийн байдлыг сайн байна гэж үзсэн юм. Бирминхэм дэх Алабамагийн их сургуулийн доктор Брайн Симс 20 жилийн турш нярайн эмчээр ажилласан ч ийм бяцхан төрчихөөд тийм хүчирхэг хүүхдийг огт харж байгаагүй, Көртис бол тун онцгой хэмээн ярьжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Minii huuheed 800gr tai tursun yumaa. Anh hetsuu sanagdaj baisan. Odoo harin surguuliin huuhee bolson guij yavdaa. Burhan tenger bolon ertuntsiin ezendee bainga talarhaj yavdag daa.