СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Элон Маск тэрбум ам.долларын татвараа төлөхийн тулд хувьцаагаа зарав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэй Tesla компанийн гүйцэтгэх захирал Элон Маск тэрбум ам.долларын татварын өрөөс гарахын тулд хувьцаагаа заржээ. Маск хувьцаагаа зарахын өмнө буюу өнгөрсөн бямба гарагт 63 сая дагагчтай Твиттер хаягтаа хувьцаагаа зарах тухай санал асуулга явуулахад санал асуулгад оролцсон 3,5 сая дагагчийн 58 хувь дэмжиж, 40 гаруй хувь нь үгүйсгэжээ.

. Маск компанийнхаа 3,6 сая хувьцааг дөрвөн тэрбум ам.доллараар худалджээ. Мөн 934,000 хувьцааг 1,1 тэрбум ам.доллараар зарсан байна.

Элон Маск Tesla-д зөвхөн хувьцаа эзэмшдэг, бэлэн мөнгөгүй тул татвараа төлөхийн тулд хувьцаагаа худалдахаас өөр аргагүй байсан гэжээ. Тэр 2016 оноос хойш анх удаа хувьцаагаа ийнхүү худалдлаа. Маск одоогоор 280 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.