УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021-11-11/ хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсвийн хуулиар завсарлага авахаа мэдэгдсэн. Уг саналыг уламжлахын өмнө бүлгийн дарга Д.Ганбат дараах мэндчилгээг дэвшүүллээ.
Тэрбээр, “Та бүхнийхээ амар амгаланг айлтгая. Орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг монголчууддаа хүргэе. Мөн дэлхийн синглэчүүдийн өдөр юм байна. Монголын ганц биечүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд манай бүлэг завсарлага авч байна. Төсвийн хуулийг эсэргүүцэж гурав хоногийн завсарлага хүсч байна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.