2000 онд нээлтээ хийсэн "Cast Away" кинон дээр гардаг волейболын бөмбөг АНУ-д болсон дуудлага худалдаагаар 308 мянган ам.долларын үнэд хүрчээ.
Том Хэнксийн тоглосон уг киноны гол дүр эзгүй арал дээр гацан, ганцаардан амьдардаг ба түүний цорын ганц найз нь "Вилсон" гэж нэрлэсэн волейболын бөмбөг юм.
Киноны уран бүтээлчид тус бөмбөгийг хуучирсан, бохир харагдуулахын тулд будсан бөгөөд зураг авалтын үеэр бөмбөг удаан хугацааны турш усанд байсан гэж дуудлага худалдааг зохион байгуулсан "Prop Store" компани мэдээлсэн юм. Түүнчлэн тус бөмбөг нь урд талдаа хүрэн улаан "царай"-тай бөгөөд дээд талыг нь урж, "үс"-тэй болгосон аж.
"Prop House"-ын энэ удаагийн дуудлага худалдаагаар 1,100 гаруй киноны дурсгалын зүйлийг заржээ. 2003 оны "Elf" кинонд Уилл Ферреллийн өмссөн ногоон өмсгөл 235,000 ам.доллароор зарагдсан нь урьдчилан тооцоолсон үнээс бараг 10 дахин их хэмжээ юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.