СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нэг минут хоцорсны төлөө цалинг нь хассан компанийг шүүхэд өгчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Японы галт тэрэгний жолооч ажил олгогч ЖР Вест компанийг шүүхэд өгч сэтгэл санааны хохирол учруулсных нь төлөө 2,2 сая иен нэхэмжилжээ. Тус компани жолоочийг ээлж солих хооронд нэг минут хоцорсных нь төлөө цалинг нь хасч ердөө 56 иен буюу 49 центийн цалин өгсөн байна.

Ажилтны хэлж байгаагаар галт тэрэгний хуваарийг нэг минут хоцроосноос галт тэрэгний үйл ажиллагаа огт саатаагүй гэжээ. Уг явдал 2020 оны зургадугаар сард болсон бөгөөд цалинг нь хассанаас болж ажилтан сэтгэл санаагаар багагүй хохирсон хэмээн мэдэгджээ.

. Тухайн үед алдаагаа ойлгон зөв газартаа очиход хоёр минут зарцуулж, үүнээс болж галт тэрэг хуваариасаа нэг минут хоцорсон байна.

ЖР Вестийн цалинг нь ердөө 49 цент болгож хассан явдлыг хүлээж авахаас татгалзаж, галт тэрэг хоосон байсан тул зорчигчдод болон галт тэрэгнй үйл ажиллагаанд ямар нэг гэм хохирол учраагүй гэж үзэн маргаан эхэлжээ. Гэвч ажил олгогч копанийн зүгээс  ажилчдыг хоцрох болон шалтгаангүйгээр ажил тасалсан тохиолдолд цалин хөлсийг нь олгохгүй гэж үзсэн байна.

Жолооч энэ жилийн гуравдугаар сард Окаяамагийн дүүргийн шүүхэд маргаанаа шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан байна. Япон улсад галт тэрэгний систем нарийн чанд дэг журамтай, найдвартай үйл ажиллагаатай гэдгээрээ алдартай.

. Хэрэв галт тэрэг тав болон түүнээс урт хугацаагаар хоцорвол зорчигчдыг хоцроосныхоо төлөө албан ёсоор баримт бичиг үйлдэж, хүлцэл өчдөг байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

former jav worker
3 жилийн өмнө
202.9.46.124

It's just simple harassment, japanese are really famous on that shit.

Зочин
3 жилийн өмнө
139.5.218.151

20 секунд хоцроогүй, ТҮРҮҮЛЭЭД хөдөлчихсийн ... Кк

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.