Увс аймгийн Өмнөговь сумын хоёр иргэн бүлэглэн шунахайн сэдлээр янгирын тэх агнасан хэрэг энэ сарын 10-нд гарчээ. Нийтдээ 5.4 сая төгрөгийн хохиролтой уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас шалгаж эхэлсэн.
Хэрэгт холбогдогчдийг "Хууль бусаар ховор ан амьтдыг агнасан" гэсэн зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
hoorhii baiglaara hor noloogvi baidag amitddig Yaah gej tegdeg bnaa