Швейцарийн Женев хотод ирэх долоо хоногт болох дуудлага худалдаагаар ОХУ-аас 1917 оны хувьсгалын үед алдагдсан хааны удмынхны үнэт эдлэлийг худалдах гэж байна. Уг цуглуулгад 25,62 каратын жинтэй улбар шар, ягаан очир эрдэнэ бүхий бөгж багтсан бөгөөд 3,6-5,3 сая швейцарь франкын үнэ хүрнэ гэж тооцоолж байна.
Цар тахлын улмаас хэсэг хугацаанд завсарлаад байсан дуудлага худалдаа эргэн сэргэснээр удаан хугацаанд хүлээлттэй байсан үнэт эрднийн цуглуулагчид идэвхтэй оролцоно гэж Женев дэх Сотебийс дуудлага худалдааны ордны мэргэжилтнүүд үзэж байна.
Оросын сүүлчийн эзэн хаан II Николасын авга, Их гүнгийн авхай Мария Павловнагийн үнэт эдлэлийн хайрцагнаас индранил, очир эрдэнэ энгэрийн зүүлт, хавчдаг ээмгийг түүхэн эрдэнийн чулуу цуглуулагчдад зориулан худалдахаар болжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Николас ч гэх шиг. Мэдэхгүй бол судлаач дээ. Оросын эзэн хаан байсан хүн учраас Николай гэх ёстой шүү дээ.
.