СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-10

Д.Сумъяабазар: Бага тойрууд 2300 төлбөртэй гарааш байгуулахад 13.8 тэрбум төгрөг зарцуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Засгийн газарт танилцуулсан асуудал болон гарсан шийдвэрийн талаар танилцууллаа.  

Тэрбээр “Засгийн газар энэ удаагийн ээлжит хуралдаанаараа нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулсан 420 тэрбум төгрөгийн задаргааг хэлэлцлээ. Улаанбаатар хотын хөгжлийн гол садаа нь эрх зүйн боогдмол байдал байсан. Энэ боогдмол байдлаас болж Улаанбаатар хотын эдийн засгийн тэлэлтийн асуудал төдийлөн оновчтой байгаагүй. Энэ 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг зөв, сууриар нь эхлүүлэхээр хичээж ирсэн.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-нд хүчин төгөлдөр мөрдсөнөөс хойш 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлээр гол дэмжлэг үзүүлж байгаа МУ-ын засаг захиргаа, түүний удирдлагын тухай хууль орж батлагдсан. Энэ хуулинд нийслэлийн хөгжлийг дэмжих гол заалтууд орсны үр дүнд нийслэл хот хөгжлийнхөө шанг татах алхмыг хийсэн. Үүний дараа хаврын чуулганаар Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Үүнтэй уялдуулан МУ-ын ЗГ-ын 146-р тогтоолоор төвлөрлийг бууруулж, түгжрэлийг сааруулах чиг үүрэг бүхий тогтоол орсон.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрийн нарийн задаргааг танилцуулбал, 2022-2024 оны энэ санхүүгийн эх үүсвэрүүд тухайн жилдээ батлагдсан хэмжээгээрээ төсөв нь зарцуулагдаж дуусах хуультай.

Нэгдүгээрт, нийслэлийн автозамын сүлжээн дэх гудамж, замуудыг хөгжүүлэх шаардлага байна. Зарим дутуу хийгдсэн ажлуудыг дуусгана. Нийт 6 байршил дээр 21.5 км автозамыг өргөтгөж барина. Тус ажлын төсөвт өртөг дээр нийт 354 тэрбум төгрөг зарцуулах төсөөллийг оруулж ирж байна. Үүнийг түгжрэлийг бууруулах гол ажил гэж харж байна. Энэ бол тухайн жил хийгдэх нийт 420 тэрбум төгрөгийн 20 хувь юм.

Хоёрдугаарт, газар чөлөөлөлттэй холбоотой ажлууд байна. Энэ тал дээр хөрөнгө санхүү дутагдалтай учир бүтээн байгуулалтын ажлууд уддаг, хойшилдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай ажил явагдахад хойшилдог нь газар чөлөөлөлттэй холбоотой. 13.5 км трассын хүрээнд нэгж талбарын нийт

Гуравдугаарт, Бага тойрууд төлбөртэй 2 мянга 300 гарааш байгуулах ажилд 13.8 тэрбум төгрөг зарцуулан 2023 он гэхэд байгуулсан байна.

Дөрөвдүгээрт, уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд

Тавдугаарт, ухаалаг тээврийн системийг бүрдүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Энэ ажилд 43.2 тэрбум төгрөг зарцуулна.

Зургаадугаарт, нийтийн тээврийн парк шинэчлэл хийнэ. Нийт автобусны 75 хувь нь стандарт хангахгүй болсон.

Долдугаарт, гүүрэн тулгуур бүхий нийтийн тээврийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Гүүрэн тулгуурт нийтийн тээвэр нь дунджаар 70 км цагийн хурдтай явдаг бөгөөд энэ ажлын урьдчилгаа болгож 130 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс шийдэхээр ярилцаж байна.

Наймдугаарт, Богдхан төмөр замын төсөлд 30 орчим тэрбум төгрөгийг газар чөлөөлөлт дээр тавих зайлшгүй шаардлага үүссэн.

Есдүгээрт, явган болон дугуйгаар зорчих иргэдийг нөхцөл бүрдүүлэх ёстой. Тиймээс дугуйн зам, явган зам, хороолол доторх замууд, туслах замыг хөгжүүлэх хүрээнд 242.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тавьж өгөхөөр оруулж ирж байгаа. Мөн түгжрэлийн асуудлыг дагнан ажиллах нэгж байгуулах шаардлагатай учраас 4.9 тэрбум төгрөгийн төсөв тавьж танилцууллаа" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.