Иргэд болон автомашин зорчиход хүндрэлтэй, эвдрэл ихтэй, гэр хорооллын дундах шороон замыг түрж тэгшлэх, засах ажил Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 11 дүгээр хэсэгт хоёр, 12 дугаар хэсэгт 1 замын ажил хийж байгаа юм.
Иргэдийн зүгээс өгсүүр, зорчиход хүндрэлтэй замыг цас орж халтиргаа гулгаа үүсэхээс өмнө хийж гүйцэтгэсэнд талархал илэрхийлж байлаа.
Уг ажлыг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр санаачилж хийлгэж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ажиллаж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
21 хороонд хэзээ хийх үү