Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 100% төрийн өмчид байх шаардлагатай стратегийн ач холбогдолтой 30 гаруй компанийн жагсаалтыг танилцуулж, Засгийн газраас бодлогоор дэмжин ажиллахаар болсныг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан
-Сангийн яамны зүгээс төрийн өмчийн байгууллага зохицуулалтын газартай хамтран дараах асуудлыг оруулсан байгаа. Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд, төрийн өмчийн оролцоотой ААН-үүдэд бүтцийн өөрчлөлт хийх талаар төлөвлөгөө гаргаад судалгааны ажил үндсэндээ дуусах дөхөж байна. Гурван чиглэлийн бүтцийн өөрчлөлт оруулна. Тэгэхээр энэ бүтцийн өөрчлөлтөөр стратегийн хувьд улсдаа чухал ач холбогдолтой төрийн мэдэлд 100 хувь байх шаардлагатай ААН-үүдийг зарлаж тогтвортой бодлогоор засгийн газар дэмжиж ажиллана гэсэн байдлаар эхний танилцуулга хийсэн байгаа гэлээ.
Үүнд:
Төрийн өмчит компаниудын бүтцийг
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.