СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-10

Нөөцийн мах бэлтгэх ААН-үүдэд 100 тэрбум төгрөгийн зээл олгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх, нийлүүлэлтийг чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

Засгийн газар нөөцийн мах бэлтгэх . Өнөөдрийн байдлаар нийт 10.8 мянган тонн мах бэлтгэх боломжтой гэсэн үг. Үлдсэн зээлийн асуудал судлагдаж байгаа зээл ойрын хугацаанд шийдэгдэнэ.

Ирэх онд 5.5 мянган нөөцийн мах бэлтгэгдсэн байна. Ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар  хөдөө аж ахуйг дэмжих санг төрийн өмчит компани болгох асуудлыг оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр үнийн өсөлтийг тогтвортой байлгах нийлүүлэлтийг хангалттай түвшинд байх боломж бүрдэнэ.

. Дундын нугалаа, үнийн нэмэлтгүй борлуулахаар зэхэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, 1000 машины зах гэх мэт 31 цэгт идэш борлуулахаар төлөвлөсөн.  Малын эрүүл мэнд, гарал үүслийн бичиг гэх мэт баримт бичгийг үндэслэн идэшний махыг борлуулна. Махны нийлүүлэлтийг өсгөх зорилгоор энэ ажлыг зохион байгуулж байна. .   

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импорттой холбоотой мэдээлэл өгөхөд ажлын хэсгээс энэ сард 159 вагон ачааг захиалгаар авахаар төлөвлөсөн ч одоогийн байдлаар нийт 16 вагон гол нэрийн бүтээгдэхүүнийг ачсан вагон буусан. Одоо 37 воган ачигдаж байгаа үлдсэн 106 воганыг авчрах ажлыг энэ сардаа багтаан зохион байгуулна.

Нарийн ногооны үнэ өнгөрсөн 7 хоногийн мөн үеэс буурсан. Замын-Үүдээс гадна өөр гурван боомтоор дамжуулан импортын бараа бүтээгдэхүүн сав баглаа боодлоо авах боломж бүрдэж байна. Аж ахуй нэгжүүд бидэнтэй хамтран ажиллах шаардлагатай байна

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.