Алдарт People сэтгүүлийн орчин үеийн олны танил эрхмүүдээс хамгийн дур булаам залууг нэрлэжээ. Энэ жилийн хамгийн дур булаам, тачаангуй залуугаар 52 настай Америкийн жүжигчин, продюссер Пол Радд шалгарсан байна.
Радд “Clueless”, “Friends” цувралуудаас авахуулаад “Ant-Man” хүртэл олон уран бүтээлд зүрх шархлуулсан сайхан залуугаас баатар хүртэл олон арван дүрийг бүтээсэн жүжигчин юм.
Сонирхуулахад People сэтгүүл хамгийн дур булаам залууг 1985 оноос шалгаруулж эхэлсэн бөгөөд жүжигчин Мель Гибсон эхний жилд шалгарч байжээ. Холливудын жүжигчин Брэд Питт хоёр ч удаа хамгийн тачаангуй, дур булаам залуугаар нэрлэгдэж байсан байна. Сэтгүүл өнгөрсөн жил Майкл Б.Жорданыг, 2019 онд Жон Лежендийг орчин цагийн хамгийн дур булаам залуусаар нэрлэж байжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.