"Түмэн шувуут" ХК-ийн захирал Л.Эрхэмбаяр цахим хуудас дээрээ дараах саналыг гаргаж, хэрэглэгчдээс санал асуужээ.
Тэрбээр, "Урд хил хаалттай. Цаас, хэвлэх үйлдвэрийн түүхий эд тасарч байгаа тул өндөгний шошго наалтын үнэ 30% нэмэгдэнэ шүү гэж хэвлэлийн компаниас мэдэгдлээ. Эцсийн дүндээ бид хэлбэрийн хойноос арай л их хөөцөлдөж байгаль орчноо сүйтгэж байна. Зөвхөн шошго худалдан авах, наахад "Түмэн шувуут" ХК дангаараа жилд 170 сая төгрөг зарцуулж байна.
Уг нь бид сав баглаа, шошго биш өндөг л идэх гээд байгаа. Бид болоод хэрэглэгчид хамтдаа бодох л асуудал! Автобусны билет шиг жижигхэн минимал, QR кодтой наалтыг өндөг дээрээ наачихвал манай хэрэглэгчид яаж хүлээж авах бол оо? Мэдээж QR кодыг уншуулбал илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь харагдана. Өнгө үзэмжийн хувьд тааруухан л болно" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Болно.Стандартаа эргэж хармаарл юм бна.Нэмэгдэл зардал гаргахгүй энгийн байж болно шүү дээ
Болно ш дэ илүү зардлаар яах юм
Өндөгөө л идье. ШОШГО ИДЭХЭЭ БОЛЬЁ. ШОШГОО АВАХАА БАЙ. ҮНИЙГ НЬ ХАС.
GR код нааж болох л байх. Хамгийн гол нь бидэнд хэдний өндөг вэ гэдгийг шууд харах л чухал шүү. Элдэв янзын код уншиж байж хэдний өндөг вэ гэдгийг дэлгүүрт ороод харах төвөгтэй шүү!
Ondognii sawalgaagaa ondog awsan delguurtee butsaaj ogood todorhoi honglolt edeldeg bolmoor bna. Butsaaj awna gesen baidagch haana ogoh n todorhoigui baidag. Tiimees heseg tsugluulj baigaad haydag