СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НАСА-ын саран дээр газардах төлөвлөгөө 2025 он хүртэл хойшлов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын сансар судлалын станц НАСА 2024 онд хагас зуун жилийн дараа анх удаа сансрын нисгэгчдээ саран дээр алхуулахаар төлөвлөөд байсан юм. Гэвч хуулийн маргаан болоод санхүүжилтын асуудалтай тулгарсан тул 2025 он хүртэл саран дээр сансрын нисгэгчдээ буулгаж чадахгүйд хүрээд байна. Төлөвлөгөө ёсоор анхны эмэгтэй болоод өнгөт арьст сансрын нисгэгчдийг саран дээр газардуулах аж.

НАСА-ын тэргүүн Билл Нелсон АНУ-ын конгресс саран дээр газардах хөтөлбөрийг хөгжүүлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийг батлахгүй байна хэмээн мэдээлжээ. Саран дээр газардах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Артемис сарны хөтөлбөр болоод Орион капсулыг хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа юм.

Төсөв хөрөнгийн хүндрэлээс гадна .

НАСА ирэх жилийн хоёрдугаар сард “Артемис-1”-ийг хөөргөж эхний туршилтаа хийх ёстой. Хөлөг хоосон нисэх бөгөөд “Артемис-2” нисгэгчтэй хөөрөх ч саран дээр газардахгүй. Төлөвлөгөө ёсоор “Артемис-3” 2024 онд сансрын нисгэгчдийг тээвэрлэж саран дээр газардуулах ёстой юм.

АНУ 1972 онд Аполло 17 хөтөлбөрийн хүрээнд сарны гадаргууг судлах 12 эрэгтэй сансрын нисгэгчийг илгээснээр хүн төрөлхтөн анх удаа саран дээр газардсан түүхэн үйл явдал тохиосон. Үүнээс хойш нэг ч хүн саран дээр дахин зочлоогүй билээ.

Билл Нелсон Хятадын сансрын хөтөлбөрийн амбицыг дурдаж сарны судалгааны салбарт АНУ-ыг гүйцэх ойрхон байгааг анхааруулсан юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.