Монгол Улс шинээр мэндэлсэн хоёр иргэнээ “E-Mongolia”-р дамжуулан цахимаар бүртгэлээ.
Тодруулбал, Амгалан амаржих газарт мэндэлсэн иргэн Э болон М нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэл болон Өргөө амаржих газарт мэндэлсэн иргэн Н болон Х нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэлийг тус тус “E-Mongolia”-р бүртгэжээ. Энэ талаарх эцэг эхчүүдийн сэтгэгдлийг хуваалцъя.
Ю.Энх-Эрдэнэ: “E-Mongolia”-д төрсний бүртгэл үйлчилгээг сонгож, анкет бөглөсний дараа Монгол Шуудангаас холбогдож, бичиг баримтыг ирж авсан. Ингээд улсын бүртгэлд хүүхдийг маань бүртгэсний дараагаар шуудангийн ажилтан төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтыг маань "E-Mongolia"-д бүртгүүлсэн хаягаар хүргэж өгсөн. Шинэ хүнтэй болсон, цаг завгүй хүмүүст их хэрэгцээтэй үйлчилгээ санагдсан.Т.Хонгорзул: 3 дахь хүүхдээ “E-Mongolia” системээр бүртгүүлсэн. “E-Mongolia”-г өмнө нь мэддэг, олон үйлчилгээ авдаг байсан. Нэг өдөр www.e-Mongolia.mn сайт руу ороод үйлчилгээнүүдийг нь сонирхоод харж байхад “Төрсний бүртгэл” гэсэн үйлчилгээ нэмэгдсэн байхыг хараад шинэ хүнээ цахимаар бүртгүүлсэн. Дөнгөж мэндэлсэн хүүхдээ бүртгүүлэх гэж дүүрэг дээрээ очно. Гэрлэлтээ батлуулаагүй байвал эцэг эх хоёулаа биеэр очно гээд явдал чирэгдэл ихтэй шүү дээ. Харин “E-Mongolia” -р бүртгүүлэх нь маш амар санагдлаа.
Шинээр төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэх үйлчилгээ авах бол:
Одоогийн байдлаар нийт 14 иргэн шинээр мэндэлсэн хүүхдээ бүртгүүлэх хүсэлтээ “E-Mongolia”-р гаргаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.