СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австрали даяар эрэн сурвалжилж байсан этгээдийг чингэлэг дотроос олжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Австрали улс даяар 17 хоногийн турш эрэн сурвалжилсан этгээдийг хил давах гэж байхад нь олж баривчилжээ. 33 настай Мостафа Балуч нь их хэмжээний хууль бус мансууруулах бодис хил давуулан наймаалах гэж байгаад баригдсан бөгөөд гэмт бүлэглэлийн сүлжээнд нөлөө бүхий байр суурь эзэлдэг гэж цагдаа нар үзжээ.

Түүний шагайд байршил тогтоогч зүүсэн байсан ч Сиднейд байсан газартаа байршил тогтоогчоо эвдэж зугтсан байна. Үүнээс хойш цагдаа нар түүнийг эрэн сурвалжилсаар Шинэ Өмнөд Уэльс мужаас Күйнслэнд муж руу хил давах гэж байхад нь лхагва гарагийн шөнө 01:00 цагийн үед олжээ.

Гэмт этгээд зогсоолд байсан ачааны чингэлэг доторх машинд нуугдсан байсан байна. Энэ тухай нууц мэдээллийг авсан цагдаа нар очиж шалгажээ. .

Балуч нь Эквадор улсаас 900 кг хууль бус мансууруулах бодис тээвэрлэхийг оролдсон хэргээр яллагдах гэж байгаад зугтаасан байна. Цагдаа нар түүнийг эрэн сурвалжилж, баривчлах ажилд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан гэж мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.