Мьянмар улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний өдөр төрийн эргэлт гарсны дараа Аун Сан Су Чи болон түүний Ардчиллын төлөө Үндэсний лиг намын гишүүдийг баривчлан саатуулаад байгаа юм. Тус намын хоёр гишүүний шүүх хурал болсон байна. Тэдний нэгт 90, нөгөөд нь 75 жилийн хорих ял оноожээ.
Хоёр улс төрчид авлигын хэргээр нийт 165 жилийн хорих ял оноогоод байна. Кайн мужийн төлөвлөлтийн сайд асан Тан Найнгийг авлигатай холбоотой зургаан зүйл ангийн гэмт хэрэгт буруутгаж 90 жилийн хорих ялаас гадна хүнд хүчир хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэжээ. Харин Кайн мужийн тэргүүн сайд асан 67 настай Нан Кин Тве Минтэд таван зүйл ангиар 75 жилийн ял оноосон байна.
Төрийн эргэлтийг эсэргүүцсэн иргэд олон нийт баривчилгаа, бууны сум, зодуур нүдүүртэй нүүр тулж ирсэн. Төрийн эрхийг хүчээр булаасан армийн эрх баригчид 2023 онд сонгууль явуулахаа амласан бөгөөд сонгуулиас өмнө Аун Сан Су Чид ял оноож, өрсөлдөх эрхийг нь хязгаарлахаар төлөвлөж байна гэж барууны эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.