О.Цогтгэрэл даргатай АН-аас Онц их хурлын шийдвэрээ УДШ-д өргөн барьж байна. Олонхоороо шийдсэн учир Дээд шүүх хүлээн авна гэдэгт итгэж байна гэв.
АН-ын ЕНБД Л.Гантөмөр:
-М.Тулгат даргыг АН-ын дэд дарга болооч гэж урьсан. Хүлээн авна гэдэгт итгэж байгаа. Сонгуулийн хугацаа талдаа орлоо. Үлдсэн хугацаанд МАН-аас хоёр, гурав дахин их хурдтай, уртай ажиллах хэрэгтэй байна. Бидэнд одоо ярилцаж суух зав байхгүй. Онц их хурлыг харлуулах зүйл бүү хийгээч гэж гуйж байна.
АН-ын ХЭГ-ын дарга Б.Ган-Очир:
-21 аймгийн 300 гаруй салбар хорооны гишүүдийн баталсан Онц их хурлын 4300 хуудас материалыг УДШ-д өргөн барих гэж байна. УДШ хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ХАА-н Нэгдэл тарсны 30 жилийн ойг орон даяар тэмдэглэе! “Буурин дээр бүү хоцоръё!” Ардчиллын сэдвээр АН-ын Онц их хурлын төлөөлөгч МУГБ Я.Дүгэртэй ярилцлаа. - АН-ын Онц их хурлын сониноос ярина уу. - Хурал сайхан боллоо. Сайн ч зохион байгуулж. Бүх аймаг сумдаас ирсэн АН-ын дарга нар Монголын газрын зураг дээр тамгаа дарсан. Тэд “бидэнд эвдэрсэн, салсан” юм байхгүй, эвдрэл бол С.Эрдэнэ мэтсийн “ажил” гэж байсан. - Та ингэхэд, аль талынх нь хүн бэ? - Цоггэрэлийн талынх. Учир нь энэ ярианы явцад ойлгогдох байх. УИХ-ын гишүүд ч энэ тал шүү дээ. - Та “коммунист суртлыг шүүмжилж, идэвхтэй амьдралыг сурталчилсан” 20 гаруй ном бичиж, орчуулжээ. Ер нь та юунаас болж энэ сэдийг сонгов? - “Төрийн төлөө оготно юу яав” гэдэг дээ. Хүмүүс ардчиллын мөн чанарыг ойлгохгүй, төөрөлдсөөр байна. Тэгээд стресс. Гэтэл би хувьдаа 1990 оноос л монголчууд бид жинхэнэ эрх чөлөө, тусгаар тогтнолтой золгосон гэж үздэг. Үүний учрыг олон түмэнд ойлгуулахыг хэрэндээ хичээсэн хэрэг л дээ. - Уг нь түүх, нийгмийн ухааны багш, эрдэмтэн судлаач нарт илүү хамаатай баймаар юм. Ялангуяа аль ч намынханд. - Тийм. Ер нь хүн бүрт хамаатай. 1990 онд монголчууд бид бууриа сэлгэх төдий биш, бүр “бөндгөрөө солих” шаардлагатай тулгарсан. Цоо шинэ ертөнцөд соц. “халдвар”, “вирусаа” аваад оролтой биш дээ. Ямартаа, хоёр Герман нэгдэх үеэр манай Германы хоцрогдол, ядуурлыг гэхээсээ хүмүүс нь хичнээн эвдэрснийг хараад ихэд гайхаж, халаглаж байсан гэдэг. Ямартаа, соц. Германы нийгмийн ухааны багш нарт нөхвөр өгөөд, бүгдийг нь халж байхав! Соц. үеийн үзэл сурталжсан ном, кино зэргийг хориглож, зөвхөн тусгай зөвшөөрлөөр судалгааны журмаар ашиглуулах болсон. Үзэл сурталжсан сэдвээр хамгаалсан цол, хэргэмийг хүчингүй болгож, зарим нь өөрсдөө тэр бүхнээсээ татгалзсан. Ер нь, бүх постсоц. орнуудад коммунист намын гишүүн байснаа нуух, татгалзах гээд юм юм болсон. Намын нэрээр алба хашиж байсан хүмүүст “нүүр хийх газар” олдохгүй болсон. Гэтэл монголчууд бид нэг хөлөөрөө чөлөөт ертөнцөд, нөгөө хөл маань соц.-даа. гацчихсан. Тэлчлэгдчихсэн. Ингээд “Олон санаат оргож чаддаггүй”-н үлгэр болсон. Гэхдээ сайхан болж байнаа. - Та бид хоёрын яриа уншигчдад илүү ойлгомжтой байх ёстой. - ХХ зуунд хүн төрөлхтнийг “даян дэлхийн хөдөлмөрчдийн их багш” К. Маркс, В. Ленин нарын сургаалийг баримтлагч коммунист нам – суртлын дэгдээсэн улаан тахал, Гитлерийн национал – социалист намын фашизм хэмээх хүрэн тахал дайрсан. “Улаан” нь илүү урт насалж, илүү их гай гамшиг тарьсан гэж үздэг. Өнөөгийн цар тахлаас ч аюултай тахал. “Улаан тахал” хүч авсан газар бүхэнд эрүүл, аль оюунлаг, тиймдээ нэг ёсны “дархлаатай” бүхэн “эсэргүү”, “ангийн дайсан” гэгдэж адлагдсан, хядагдсан... - Өвчлүүлэх, тахалд халдаах гэж та арай хатуу хэлэв үү? - Үгүй. Хүн байтугай амьтан руу бууны ам, мэсний үзүүр харуулахыг хатуу цээрлэдэг; лам багш, том бага гэлтгүй албаны хүн, ахмад хүний нэрийг хэлэх, сүм хийдийн зүг харж бүр нусаа нийж, шүлсээ хаях, судар ном байтугай, бичигтэй цаасыг гишгэх, галд оруулахыг ч алдаст тооцдог байсан ард түмэн нутаг ус, улс орондоо аль түшигтэй бүхнээ буудаж, сүм хийдүүдийг нурааж, шатааж, хадгаар хөлөө ороож, тахилын зулнаас тамхи асаах зэргээр “уралдах” болсныг өвчин гэлгүй юу гэх билээ? Шинэ төрийн “эрхэлдэг” хамгийн гол ажил нь ердөө л энэ болсон гэж болно. Цаана нь Улаан Москва, ЗХУКН, “боловсон сургагч, зөвлөхүүд”... Эрүүл нийгэмд төр засгийн эн тэргүүний үүрэг бол хүн ардаа өмөглөн хамгаалж, элбэг хангалуун, эрх тааваар нь амьдруулах, гэгээрүүлэх, сайнаар үлгэрлэх байдаг. Гэтэл манайд 1921 оноос ард түмнээ “ангилж ялгаварлан” алж хядаж, “илүүдэл юм”-тай, ө. х. өмчтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой болчих вий гэдэгт маань л санаа зовдог байлаа шүү дээ. - Нэгэнт өнгөрсөн юмыг одоо ухаж онгичоод хэрэг байна уу? - Өвчнийхөө оношийг тогтоож, сайтар эмчилж, вакцинжуулж, дархлаажуулах хэрэгтэй биз дээ. Бусад соц. орнууд асуудалд илүү хатуурхсаны учир гэвэл ердөө л энэ. Эртний Грекийн гүн ухаантан Цицерон “Хүн болж мэндлэхээс нь өмнө тухайн оронд юу болж байсныг эс мэдсэн хүн насан туршдаа хүүхдээрээ үлддэг” гэсэн. Монголчууд үүнийг “өтөлтлөө санаагүй...” гэдэг. Манайд энэ “өвчин” 1921 оны 7-р сарын 6-нд Улаан Оросын (Зөвлөлтийн) цэргийн анги, улаантанд элссэн Дамдины Сүхбаатар нар “журамт цэрэг”-тэйгээ Нийслэл хүрээнд орж ирснээр эхэлсэн гэж болно. Өмнө нь ч байж мэднэ. - Та хувьдаа эмчилгээний ямар жор санал болгох байна? - Гэгээрэх. “Хүн хаана хүрэхээ мэдэхгүйдээ биш, хаана байснаа мэдэхгүйдээ төөрдөг” гэдэг. Соц. үед амар ч байж дээ: “багш” Маркс, Ленин, нам-засаг хамгийг “заагаад” өгчихсөн. Хатуу хэлсэн хүнд Ч.Айтматовын “манкурт”. Зөөлөн хэлсэн хүнд “шинэ хүн”, “социалист хүн”, Hom Marxist /марксист хүн/. Сталин хүнийг ердөө социализм хэмээх аварга барилгын “эрэг шураг” гэсэн, харин Камбожийн “их марксист”, “агуу их улс төрч” Пол Пот хүнийг ердөө “багаж”, “бордоо” гэсэн. Пол Пот, түүний “Улаан кхмерүүд” 1970-аад онд 8 сая хүнийхээ 2.5-3 саяыг нь хядсан... Соц. орнуудад хүнийг “хөдөлмөрчин” гэдэг байсан... Ө. х. ердөө л соц.-ын ялалтын төлөө хөдөлмөрлөх ёстой гэсэн үг. Ер нь, НҮБ-аас аль бүр 1940-өөд баталсан Хүний эрхийн түгээмэл Тунхаглал (ХЭТТ) соц. орнуудад яагаад хатуу хориотой байсныг бодууштай. Тэрнийг зөвшөөрчихвөл соц. дуухаа: заяамал эрхээ эдэлж өмчлөх, өвлөх, шүтэн бишрэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, явах суух эрхээ эдэлж, яаж амьдрахаа ХҮН өөрөө мэднэ гэж заасан. ХЭТТ социализмд харш. Аль ч соц. орон хаалттай, хамгийг нуудаг, хорьдог байсны учир энэ. Ил тод байдал гэдэг бол тэрнээ болъё гэсэн үг. Европын олон орны эрдэмтдийн бичсэн “Коммунизмын хар ном” гарснаар коммунизм, марксизм – ленинизмийг дэлхий дахин бүрмөсөн “баабаа!” гэсэн. Энэ бол тэндхийн хүмүүс эгээ л “юм уншиж нүдээ нээх”-ийг үүрэг, хүн төрөлхтний өмнө хүлээх хариуцлагаа гэж үзээд тэр юм. ХХI дүгээр зууны хүн төрөлхтөнд “ижил буруу харагдах”, “буурин дээр хоцрох”-оос айж ичээд тэр гэж болно. Нүүдэлч малчид “буурь |нутаг| сахиж хоцрох”-ыг дээдийн гутамшигт тооцдог. Казахын “Аштан өлип, көштен калып” кеткен жоксын” – “ямар өлбөрч үхэх, нүүдлээс хоцрохдоо тулсан биш” гэж үг бий. Би энд “нүүдлээс хоцрох”, “нутаг сахиж үлдэх”-ийг өөр утгаар хэлж байна. Уншигч, сонсогчдод төлөвших, ухаарах үе шат гэж байдаг байх. Манайд хошин шог, хов жив, эсвэл уярч мэлэрсэн юм унших, үзэх сонирхол л их байна. Зоосны зөвхөн өөрт нь таалагддаг тал гэсэн үг. Дан чихэр идээд байвал хар залуугаараа шүдгүй талхитай л үлдэнэ биз дээ. Сүүлийн үед залуучууд “юм үзэж, нүд тайлжээ”. Сайныг дууриах болжээ, тэд. Ном уншдаггүй хүн харьд 2-3 жил болоод ном уншдаг, цаг баримталдаг болсон гэх жишээтэй. Эртний Израилийн домогт хаан Соломонд Тэнгэр эцэг “юу хүссэнээ хэлсүгэй” гэсэнд Соломон асар их баялаг, хүч чадал, эрх мэдэл хүсэлгүй, зөвхөн “Зөв – буруу”, “сайн – муу”-г ялгах билэг ухаан хайрла” гэсэн гэдэг. Гэгээрч, уншиж байж л зөв – бурууг ялгаж сурна. - Тийм дээ. Түүх заавал “амттай” байх албагүй л дээ. “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил” гэдэг. Харин учрыг мэдэхгүй дуусах бүр ч гашуун. - Төөрүүлэх гэдэг хүчин байж болно шүү дээ. О.Цогтгэрэл гэснээс, тэр “eguur.mn”-д өгсөн ярилцлагадаа (21.IV.13) “...энэ хугацаанд ард түмнийг гэгээрүүлж, соц.-ын үнэн нүүр царай ямар байсныг хүмүүст ойлгуулж, жигшүүлээгүй маань манай намын том алдаа байлаа” гэсэн байсан. Энэ үг надад маш содон, дулаан сонсогдсон. Харин хэр тууштай, зангарагтай ажиллахыг нь хэлж мэдэхгүй байна. Үзэл санаагаа, юуг халж, юуг залснаа гүйцэд ойлгуулаагүй. Тэр үнэн. “Шүншиггүй бурхан, сүнсгүй хүн хоёр адил” гэдэг билүү. Цаана нь ёсзүйн асуудал байна. Баабар ямартаа “нийгэм тэр чигээрээ солиорчихдог” гэх вэ дээ. Фашизм, социализм хоёр ч номлолын хувьд солиорол шүү дээ. Аливаа юм харьцуулалт дээр илүү тодордог. “Хутагтыг залах амархан, халах хэцүү” гэдэг үг бий. АН-д ч энэ үг хамаатай. Энэхүү энгүй их ажлыг “багш” гэгддэг асан Ленинийг “таних”аас эхлэх ёстой гэж би санадаг. Фашизмыг Гитлертэй холбож ойлгодог шиг. Харин МАН-ынхан “халагдахгүй”-г л бодно шүү дээ. Тэдний амнаас гардаг нь “урьд сайхан байсныг ардчиллынхан баллаад хаячихлаа” гэсэн үг. Энэ бол бас л сурц, нөгөө л хэлмэгдүүлэлт. Хэлмэгдүүлэлтэд алж хядах, шорондох, хавчин гадуурхахыг төдийгүй, мэдээллээр төөрөлдүүлэх, худал амлах, буруу үлгэр дууриал үзүүлэх, бүр “зөнд нь орхих”-ыг ч багтаадаг юм. Би хувьдаа монголчууд 1990 оны Ардчилсан хувьсгалаар сүүлийн 300 жил эдлээгүй эрх чөлөө, жаргал, боломж олж авсан гэж баттай хэлэх байна. “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэж мөн ч агуу үг шүү. МАН-ынхан “30% нь ядуу байна” гэх нь, урьд эгээ л “100% баян чинээлэг байсныг Ардчиллынхан ийм болгочихлоо” гэж ойлгох, үүнээс үүдэлтэйгээр хүмүүс стрессдэх явдал их байна. Тэгвэл 1990 он хүртэлх “сайн цаг” ямар байсныг цөөн хэдэн баттай баримтаар хэлье. 1. Манайд шинээр төрсөн 1000 хүүхдээс нэг ой хүрэлгүй 128 нь энддэг байсныг ОУБ-уудаас ч, ард түмнээсээ ч тас нууж (Японд 5.9, АНУ-д 7.4, ЗХУ-д 25.1, Италид 10.9 г. м.), ДЭМБ, ЮНЕСКО-д 64 гэж мэдээлж байсан... (Баабар). “Нялхсын эндэгдлийн гол шалтгаан - эхчүүдийн тэжээлийн дутагдлаас үүдэлтэй – сульдаа” (Ц.Балдорж, “Үнэн”, 1989. №24). 2. БНМАУ-ын СнЗ-ийн ЗЗХ /”Зохион зааварлах хэлтэс”/ - ийн дарга Пүрэв 1988 оны 11-р сарын 21-нд: “...Нэгдлүүд эр малаа болон зааз малаа үндсэнд нь бүгдийг нь өгөөд цаана нь үржлийн олон мянган эм мал бэлтгэлд өгч байна. Зөвхөн 1987 онд үржилд тэнцэх 2 сая орчим эм мал маханд өгчээ. Иймээс иргэдийн амины малаас мах авахгүй байх боломжгүй байна. ХАА-н Нэгдлийн гишүүн нэг өрх дунджаар говьд 47, хангайд 28 малтай, хангайд 5 хүртэл малтай өрх 7100, говьд 10 хүртэл малтай өрх 4400 байна. Нэгдлийн гишүүн 1800 өрх огт малгүй байна” гэсэн (Мятавын Цагаан, “Цагаан санаа”, УБ. 2011). “Наян настай буурлаас найман настай балчрууд” зүтгээд 23.5 саяас давдаггүй байсан мал шүү дээ... ХАА-н Нэгдэл тарсны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ бол үнэхээр агуу үйл явдал байсан юм. Гэтэл яагаад таг чиг байна? Нэгдэлжүүлснийг ач холбогдлыг Ардын хувьсгалтай эгнүүлж, ойг нь тэмдэглэдэг байсан... Ноён хутагт Равжаа: “Зовж байгаа мөртлөө жаргаж байна гэвэл, жаргаж байгаа мөртлөө зовж байна гэвэл, зовлон тэр буюу” гэсэн. “Хамтралжуулалт шиг гашуун түүхийг хүн төрөлхтөн үзээгүй юм” гэж нэг судлаач бичсэн байсан. Энэ бол манай ХАА-н Нэгдэл шүү дээ. 3. МАХН-ын 1988 оны V бүгд хурал дээр Ж.Батмөнх “...тус улс нэг хүнд ногдох үндэсний орлогын үйлдвэрлэлээр ЭЗХТЗ-ийн гишүүн Европын улсуудын 1985 оны дундаж түвшний гуравны нэг орчимд, нэг хүнд ногдох хэрэглээний фондын хэмжээгээр 40 орчим хувьд нь байна” гэсэн... Ямар вэ? Тэдгээр улсууд өөрсдөө “буурин дээр хоцорчихсон” байсан. Ингэтэл “хөгжүүлж дэвжүүлсэн”... Энд бид “ямар үнээр” ийм “жаргал”, “хөгжил дэвшилд”-д хүрэв ээ? гэдгийг мартаж болохгүй. Соц. системийн хэмжээгээр бол 100 сая хүн, БНМАУ-д бүрэн бус тоогоор бол 38 мянга орчим хүний алтан амийг авч одсон... Базарваань! “Соц. вирус” биднийг зөв бурууг ялгах чадваргүй болгосон мэт. Ковид-19 хүнийг амт, үнэр зөв мэдрэхгүй болгодог шиг. Үг хэллэгүүдээр жишээ татъя. Урьд өдийд буюу 11 дүгээр сарын 7-нд Октябрийн социалист их хувьсгал (ОСИХ) – ын ойн баяр гэж бөөн ажил болдог байлаа. Хав харанхуй ертөнцөд нар сарыг залсан, ард түмнийг аварсан... гээд л. Гэтэл энэ бол аймшигт төөрөгдөл, Орос орныг хөмөрч, харанхуй нүх рүү хамаг олныг түлхсэн хар өдөр гэж одоо жигшигдэж, мартагджээ. Маркс, Ленин нарыг зөв - бурууг ялгадаггүй гэнэн гэлгэрүүд дагаж, зааснаар нь замнаж ОСИХ-ыг “мандуулж”, устгаад, нураагаад, халаад өгсөн. Гэвч сүүлд тэд хичнээн амаа барьж харамсаад ч нэмэргүй болсон. Тэгэхээр зөв-бурууг ялгахгүй байна гэдэг бол эх орон, хойч үе, бүр хүмүүн төрөлхтний өмнө хариуцлага алдахын нэр гэж болно. Социализмын “гэрэлт”, “жаргалын”, “ганц зөв” замаар “их их багш”, “Нар болсон, Нарнаас ч ачтай, баатар, энхрий, төрөлхийн хайрт, ачит Нам”-ынхаа “онч, зөв мэргэн” удирдлагаар явж, “цэнгэлийн манлай”, “хөгжлийн туйлд” хүрсэн соц. орнуудад (“сүүгүй ямаа холбоосог” “сүүгүй үнээ мөөрөөч” гэдгээр ингэж л хэлж, бичдэг байсан юм. Номын санд очоод, болбол ОСИХ, Майн-1-ний баярт зориулсан МАХН-ын Уриалгууд-ыг үзчихээрэй – Я.Д.) хөрөнгөтөн орнууд л “амь тариа хийж” аварсан шүү дээ. Одоо ч бүр үүргээ гэсэн мэт тусалж, илүүчилж байна. Энд би, “цагийн эргэлт”-ээр бид “цулайж”, тэд, ө. х. хөрөнгөтөн орнууд доройтсон бол бид, ө. х. соц. орнууд тэдэнд туслах байсан уу? гэдгийг боддог юм. Үгүй л боловуу. ОСИХ Орост ялмагц, Ленин нар хувьсгалаа экспортлох гэж асар их хөрөнгө хүч зарсан. Гэхдээ “зөв-бурууг ялгахтай” болсон АНУ, Европын ажилчид хүлээж аваагүй... Харин монголчууд, хөөрхий, өөрсдөө очиж “залсан”, урхидуулсан. Үр дүнд нь “Ардын хувьсгал”, “эрх чөлөө”, “зол жаргалант амьдрал”, “найрамдал”, “гадаад, дотоодын мөлжигчдийг устгав”, “...хөөн зайлуулав”, “...аврав”, “ардын дайсан”, “хувьсгалын эсэргүү”, “түрэмгийлэгчид” гээд тэс өөр утгатай үгс амнаас салахгүй болсон. Гэтэл “Ардын дайсан” нь ачтан, “эсэргүү” нь жинхэнэ эх оронч, “найрамдал” нь колоничлол, “эрх чөлөө” нь дарлал, боолчлол байсан юм биш байгаа... Сүүлийн үед, урьд адлагддаг асан бүхэн эргээд ЭРХЭМД орж байна: Хүн, хүний эрх, шашин, соёл, монгол хэл, Чингис гээд. “...Өвчний үүр”, “сохор, зөнөг” гэгддэг асан Богд хаан, “эсэргүү” Д.Бодоо, С.Данзан, П.Гэндэн, А.Амар нарыг харин ч халуун эх орончид, алсын хараатай, эрэлхэг улс төрчид байжээ гэх болж. Зөв. Түүхэн үнэнийг сэргээх, урьдынхаар бол “үзэл суртлын өргөн фронт” нээх хэрэгтэй юм. “Нийгмийн үзэл санаа, ёс суртхууны инженер” - уран бүтээлчдийг урьж залж, урамшуулах хэрэгтэй. Энэ талаар Ленин, ленинч нараас сурах юм маш их байна. Бид харин тэднээс сурахгүй юмыг нь гойд сурсан гэж болох. Энэ санаа минь аль ч намынханд, гол нь Монголд, монголчууд бидэнд тустай...
САНАА №2 АН-ын “улаан фен - ахмадууд бид, УИХ-д төлөөллөө сонгох гэж хичээхдээ төсөвт ахиухан хөрөнгө суулгуулах гэхээсээ коммунистуудын гажуудуулаад хаячихсан түүхэн үнэнийг сэргээх, шударга ёсыг тогтоох, хүн төрөлхтний нийтлэг ёсзүйг хэвшүүлэхэд хүчин зүтгэх хүнтэй болохыг цаагуураа боддог юм болов уу. 1925 онд БНМАУ-ын Засгийн газар “Урагийн овог”-ийг халах шийдвэр гаргасан. 1990 оноос ургийн овгийг сэргээх болсон. Одоо бүхий л бичиг баримтад ургийн овгийг хэрэглэх хатуу ХУУЛЬ санаачлахыг эрхэм төлөөллүүдээсээ хүсэх байна. Эс тэгвэл монголчууд бид XXI зуунд УРАГИЙН ОВОГГҮЙ орчлонгийн цорын ганц үндэстэн болж, хүн төрөлхтний буурин дээр хоцрох нь. Ташрамд хэлэхэд, зарим улсад бүр ХХ зууны эх хүртэл ядуу дорд хүмүүс нь УРАГИЙН ОВОГГҮЙ явсан түүх бий. Бараг ХҮН биш гэсэн үг. Онцгой тодорсон ганц нэг хүнд хаад ноёд нь УРАГИЙН ОВОГ хайрладаг байсан... Өнөөгийн Увсын Бөхмөрөнд ирж суурьшсан манайханд гэхэд 1800-аад оны дундуур юмуу, Дөрвөд далай хаан “Шувтынхан” болж яваарай” гэж ургийн овог хайрласан гэдэг. Энэ овгоороо бид хэрэндээ бахархдаг, эрхэмлэдэг, “нэрээ сэвтүүлэхгүйг” хичээдэг байсан. Нэгдэлжүүлснээс хойш 1990 он хүртэл “юун наанах цаанахаа бодохтой манатай” болсон гэж боддог.
«САЛАА ЗАМААР ОРООД БИ САЛАМ ТӨӨРӨӨД ИРЛЭЭ...” 2021.11.26. “Улс тунхагласан “баяраар” ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ гардан авч, чингэснээрээ улс эх орныхоо өмнө, тэгэхээр өөрсдийнхөө ч өмнө хариуцлага хүлээж, “ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЖ” байгаа 43 166 хөвгүүд охиддоо баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхны ерөөлийг дэвшүүлье. Цэцэг шиг нас. Маш сайхан, бас маш эмзэг. Аль замаар, яаж явах, юуг дууриах, эрхэмлэх гээд сонголт, хөөрхий та нарыг минь хүлээж байна. Та нарын сонголтоос улс орны төдийгүй та нарын өөрсдийн чинь ирээдүй шалтгаална. Та нар өнөөдөр ИРГЭНИЙ АНДГАЙ өргөж, энэхүү үйл хэргийг чухалчлан зурагтын “NATIONAL” сувгаар гэхэд хамба Д.Чойжамц, академич Цэрэнсодном, С.Нарангэрэл, Ж.Болдбаатар, их маарамба Нацагдорж нарын олон мэргэд монголчууд бидний эрт эдүгээгийн ёсзүй, уламжлалыг сануулж залуус та нарт захиас, гэгээрлийн эрдэнэ мэт үнэт үг сургаалиа айлдаж байна. Цагаан сарын баярын тухай нэг докторын үг юм бодогдуулсан шүү. Гэвч тэдгээр “бичигдээгүй хууль”, ёсзүй, уламжлалыг 1921-1990 он хүртэл хүчээр, үнэхээр “үнэр нь ч үгүй болтол” хичээнгүйлэн үгүй хийж, гутаан доромжилж, бүр эсрэгээр хэрэгжүүлж ирснийг огт дурсахгүй байгаа нь; хажуугаар нь, ТВ-ийн суваг бүхнээр шахам “Ардын элч” мэтийн кино гарч байгаа нь халаглах сэтгэл төрүүлнэ. Киноны сөрөг баатрууд өнөөдөр харин ч эерэг дүр болж тусна. Ноёны үг зөв, улааны аюул гэсэн нь уг нь үнэн байж... Постсоц орнуудад иймэрхүү ном, киног соц.-ын сүйрлийн 1989 оны сүүл, 1990 оны эхээр бүрмөсөн хориглооггүй ч тусгай зөвшөөрлөөр, судалгааны зориулалтаар, тусгай тайлбар сэлттэйгээр л гаргадаг болсон... Энэ бүхнийг “Улс төрийн” биш, “соц.-иар “өвчлөөгүй” хүмүүн төрөлхтний өнөөгийн хандлагын “өнцгөөс” харж үзвэл манай залуус маань, энэ хүүхдүүд маань, соц. үеийн нэгэн дуунд гардагчлан “салаа замаар орж салам төөрч” мэдэхээр санагдна. Манай мэргэд “хүннүгийн үеэс монголчууд бид ”хүн толгойтны нийтлэг ёсзүй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээх”, байгалиас булааж авах биш, гуйж, аргадаж хүртдэг, чулуу хөндөхийг хүртэл цээрлэж, нүүж суухдаа бууриа цэвэрлэж, шон, гадасны нүхийг бөглөж үлдээдэг байсан сайхан уламжлалыг сануулж байгаа нь сайхан. Гэтэл соц. үеийн бидний уриа - баримтлал юу байлаа: “Бид байгалийн хишгийг харж суухгүй ээ, түүнээс булааж авах ёстой” гэдэг байсан. Байгалиас төдийгүй хувь хүмүүсээс “илүүдэл” бүхнийг нь булааж, “багш” Лениний сургаснаар “дээрэмдсэнийг нь, ө. х. дээрмээр хурааж цуглуулсан гэж үзээд, хамаг өмч хөрөнгийг нь дээрэмдэж авахыг, “сайн дураар авчирч тушаагаагүй этгээдүүдийг алж хядаж байгаад хамаг юмыг нь булааж авахыг”, шашныг, тэгэхээр нүгэл – буяны тухай ойлголт, ёсзүйг, хувийн өмчийг устгах л ганц зөв зам гэж үздэг байсан шүү дээ. Өнөөгийн “мэргэд” нэгийг хэлээд, “Ардын элч” мэтийн кино нөгөөг хэлээд байхад энэ хүүхдүүд яах болж байна? Хүнд зөв зам зааж өгөхийг дээдийн буян гэдэг. “Зөв – буруу”-г ялгах эрдмийг гэгээрлийн дээд гэдэг. Тэгэхээр “салаа зам” руу хөөрхийсийг бүү хандуулъя гэсэндээ ийн үглэв. Шатрын онолд үүнийг “Мальтийн тэлүүр” гэдэг... Хүүхдүүдийн амьдралын зам шулуун дардан байх болтугай! “Луужин”, “байршил тодорхойлогч”... гээд хэн ч хаана яваагаа мэдэж болох, тэрнээ хэрэгтэй хүндээ мэдээлж болох технологийн дэвшлийн шимийг та нар мань мэтээр хэлүүлэлтгүй хүртэж байгаа. Гэхдээ...