СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-10

🔴 LIVE: М.Тулгат: Олуулаа хүч түрж Онц их хурал хийгээд байвал АН эв нэгдэлтэй болохгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

М.Тулгат даргатай Ардчилсан намаас О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас Онц их хурал хуралдуулсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

АН-ын дарга М.Тулгат: 

-Ардчилсан намын Онц их нэртэй хурал энэ сарын 5-нд болж манай намын гишүүд Монгол орны өнцөг булан бүрээс намынхаа асуудалд санаа зовон цугларсан байгаа. Ардчиллын төлөө санаа тавьж байгаа намын гишүүддээ талархал илэрхийлмээр байна. Хурал болохоос хоёр өдрийн өмнө нь бид өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Өнөөдрийн үүсээд байгаа асуудлыг шийдэхийн тулд маш нухацтай, ямар нэгэн алдаа мадаггүй, өө сэв гаргахгүйгээр бүх зүйлийг дүрмийн дагуу хийх ёстой гэх байр суурийг илэрхийлсэн. .

Намын хэсэг нөхдүүд маань тухайн хурлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр сууринд байгаа энэ үед тал талаасаа хамтарсан ажлын хэсэг гаргаж, талуудынхаа оролцоог жигд хангах ёстой.

УИХ-ын суудалд суугаад Ардчиллын үзэл баримтлал руу нулимж байсан хүмүүсийг оруулж ирээд орой дээрээ залаад, алга ташин хүлээж аваад байгаа учраас санаа зовоод байгаа юм. Өнөөдөр ийм хүмүүсийг Ардчилсан намд оруулж ирээд ямар ч хамаагүй аргаар олонхийн санал авъя, засагт гаръя гэснээс болж, . Ямар нэгэн даргыг сольсноор манай намын үндсэн асуудал шийдэгдэхгүй. Шинэчлэлийг нэг мөр хийх хэрэгтэй. Ардчилсан нам учраа олно гэсэн итгэлээ алдаагүй.

Дарга цэргээ сольсон намын нөхдөдөө хандаж хэлэхэд хэдийгээр хууль шүүхийн асуудал явдгаараа яваг Монгол Улс хуультай орон, Ардчилсан нам дүрэмтэй тул болох байх. Улс төрийн хүчний хувьд Ардчилсан нам үзэл санаа, бодлого, мөрийн хөтөлбөрөөр нэгдээд явах ёстой.

Нөхдөдөө хандаж хэлэхэд бодлого судалгааны төв хамтарч байгуулах, Ардчилсан намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах тал дээр хамтарч ажиллах. Хэдийгээр дүрмийн болон хууль, шүүхийн асуудал байгаа ч гэсэн бид нар үзэл санаа бодлого цаашид энэ нам ямар байдлаар ажиллах вэ гэдгийг дүрэм, журам зарчим дээр хамтран ажиллах боломжтой гэдгийг хэлмээр байна.

-Та бүхэн эвлэрмээр байна гэж байна. Цаашид хамтраад явах боломжгүй юм уу?

О.Баасанхүү: Бид нар эвлэрмээр байна гэдэг нь бид нар хүүхэд шиг маргалдаад ямар нэгэн юм булаалцаад байгаа зүйл байхгүй. Намын даргаа сольё гэдэг асуудалд хоёр тал санал нэгдсэн байгаа. Солих процессоо нөгөө тал хийхгүй . Бид нар эхлээд даргаа солино гээд даргаа сольсны дараа нөхдүүд бид дарга болно гээд хурал хийгээд суугаад байна. Аливаа зүйлийг ойлголцож болно. Гол нь хууль дүрэм журмынхаа хүрээнд шийддэг асуудал.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.52

HOI SHAALTUUR SETERHIII ALMAS AA CHI NAAD DARGA BOLOH HUSEL TACHAALAL L CHIN HEZEE CH BUTEHGUI ZAILJ UZ CHIMEEGUIHEN SHIG ALUULAHASAA UMNU HAJUU DA BAAS NI HALZAN TEMBUU, ORTSNI JIJUUR EMEE G ZOGSOOCHOOD MUN HUTSWAAA CHI

Иргэн
3 жилийн өмнө
66.181.180.32

Баасанхүүг АН-н гишүүд надаас эхлээд хэн нь ч хүлээж авахгүй.Ичэхгүй олон долоон юм яриад явах юмаа.Тулагт шиг богино бодолтой залуу хол явахгүй нэг их дүрдээ итгэсэн нөхөр

монгол
3 жилийн өмнө
202.126.88.217

Ац чинь албан тушаалаа жигд хуваарилмаар бна. би дарга болмоор байна. зөвхөн надад эрх мэдэл өгөөч гээд өөрийхөө бодлоо хэлээч. Чамд АН -ын эрх ашиг ямарч хамаагүй биз дэээ. Чамд албан тушаал чухал биз дэ? Дарга болохын дон туссан новш.

Зочин
3 жилийн өмнө
103.26.195.77

ХУ намын тагнуул Баасанхүүг зайлуулахгүй бол АН хэзээч эвлэрэхгүй.

Зочин
3 жилийн өмнө
202.21.103.62

Ардчилал гэдэг олонхийн шийдвэрээр явдаг гэж ойлгох юм. Гэтэл Тулгат, Эрдэнэ нар өөрсдөө харин албан тушаалтайгаа зууралдаад байгаа бусуу

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.46

Олуулаа байж гэмээнэ хүчтэй шүү дээ.ерөнхиилөгчийн сонгуулиар олуулаа байсан бол ялах байсан шүү.

Уранчимэг
3 жилийн өмнө
66.181.183.64

Oлуулаа байгаа талл нь би зогсоно. Тулгат одоо дэл дарга болоод, АН аа цэвжрлээд, эвлэрүүлээл яваач ээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.