БНХАУ-ын Эрээн хотод Сovid-19-ийн халдвар дахин бүртгэгдэж, хил аравдугаар сарын 13-нд хаагдсан. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд урд хилээр орж ирдэг байсан ачаа бараа зогссоноос үүдэн үйлдвэрлэгч биш орны зовлонг монголчууд хангалттай амсаж эхэллээ.
Иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгаагаар нь нарийн ногооны хангалтын асуудлыг л ярьж бичихээс бусдаар "цаана" өрнөж буй зовлонг одоохондоо мэдрээгүй байна. Энэ хугацаанд эм эмнэлгийн хэрэгсэл тасалдаж, сайжруулсан шахмал түлшний уут хүртэл урдаас орж ирээгүйгээс үүдэж түлш тасалдаж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар Эрээний хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна. Эрээн хотын ардын засгийн газраас халдварын тохиолдол бүртгэгдээгүй өдрөөс хойш 21 хоногийн дараа хилээ нээнэ гэсэн тайлбарыг манай улсын ГХЯ-нд албан ёсоор мэдэгдсэн. Анхны тохиолдолд бүртгэгдсэн өдрөөс хойш 23 хоногийн дараа анхны шинэ тохиолдол бүртгэгдээгүй өдөр таарсан ч уржигдар буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр дахин нэг тохиолдол бүртгэгджээ.
Өчигдрөөс эхлэн дахин тоолуур эхэлсэн. Гэвч энэ хугацаанд халдварын тохиолдол нэмж бүртгэгдэхийг үгүйсгэхгүй. Эрээн хот дахь эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр:
"Хорио цээрийн дэглэмээс болж Эрээний иргэд хүнсээ нөөцлөөд эхэлсэн. Дээрээс нь ойр орчмын Өвөрмонголын хотуудад цас их унаснаас үүдэж нарийн ногоо ховордож байна. Эмнэлгийн байгууллагын зүгээс хэлж байгаагаар халдварын тохиолдол багассан ч бүрэн арилах нь цаг хугацааны асуудал. Нэмээд Монгол Улсад халдварын тохиолдол буурахгүй байна. Ирэх оны хоёрдугаар сараас нааш хил нээгдэхгүй байх магадлалтай гэж яригдаж байна. Бид ч бас Замын-Үүд боомт нээгдэхийг хүлээж байна. Хилийн боомт учраас өдөр тутмын амьдрал маань хилтэй салшгүй холбоотой" гэж ярилаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Shn 2 uildverlech bish..uls torjigch ..eh Oronch dur esgegch .duraaraa .....oroni baitsaa tolgoitoi humuus gedgee medeh hertei...haalgaa Haasan ailig vaitai bailee..
Хятад ногоогоор яадаг юм.
tumus luuwan sain l bz
Өөрсдөө үйлдвэрлэцгээе. Эм тариагаа Орос улсаас тат.
Урд хөрш онцгүй байнаа. Гонжироод