МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг нэр төрд минь халдаж худал мэдээлэл тараасан тул шүүхэд өгнө хэмээсэн.
Тодруулбал, Монгол бахархлын өдрөөр бөхийн барилдааны өмнө МҮБХ болон УОК-ын хооронд үл ойлголцол үүсэж, бөхийн холбоо барилдааны бэлтгэлээ хангаагүй учраас бөхийн барилдааныг цуцлах санал гаргасан хэмээн УОК-оос гаргасан мэдээлэлд дурджээ.
Харин МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав УОК-ын Шуурхай штабын уулзалт дээр миний ярианы бичлэгээс Б.Ууганбаяр өөрт ашигтай гэсэн хоёр секундийн яриаг таслан авч, зохион байгуулалттайгаар намайг гүтгэж олон нийтэд тараасан тул шүүхэд өгч байгаа гэжээ.
Энэ асуудлаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраас тодруулахад “Ц.Магалжав шүүхэд өгсөн гэх мэтийн жижиг асуудал ярихгүй” гэх тайлбарыг өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Юу гэж солиороод байгаам. Юун шүүх наад хүнд чинь асар их ажил байна. Юун завтай юм. Энэ солиороод байгаа юмнуудыг ХӨСҮТ- д ээлжинд хэд хоног ажиллуул.
Маанаг хүн маанаг л байдаг юм байна.цэц