СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-09

Хүүхдүүд гэрлэн дохиогүй гарцаар шар дарцаг ашиглан гарна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

НЗДТГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтран “Шар дарцаг” аяны талаар мэдээлэл хийлээ. Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор .

Тус аян нь ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөж гарах дадал хэвшлийг суулгах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэсэн юм.

Түүнчлэн аяны хүрээнд шар дарцаг хэрэглэх таван алхамт үйлдлийн зурган болон бичгэн заавар, замын хөдөлгөөнд оролцох 10 алтан дүрмийг сургууль, цэцэрлэгүүдэд хүргэжээ.

Шар дарцгийг гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулснаар зам гарах гэж буй хүн дарцгийг авч, машин руу дохио өгнө. Гарцаар гарсны дараа шар дарцгийг зориулалтын саванд буцааж хийх юм..

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай “Шар дарцаг” аяныг хэрэгжүүлснээр ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам, тээврийн осолд өртөх эрсдэл буурна гэж тооцож байгаа. Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч нарыг тус аянд идэвхтэй оролцож, үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна” хэмээв.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат “Энэ оны эхний 10 сарын байдлаар хүүхэд өртсөн . Энэ оны эхний 10 сарыг өнгөрсөн оны 10 сартай харьцуулж үзэхэд, осол нийслэлд 30 гаруй хувь буурсан үзүүлэлт гарсан. Долоо хоногт нийслэлд дунджаар 25 хүүхэд зам, тээврийн осолд өртөж байна. Тус аян эцэг эхчүүд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, жолооч, төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэй хүүхдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн” хэмээн ярилаа.

Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг “2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд 340 мянган хүүхэд,  цэцэрлэгт 84 мянган хүүхэд хамрагдсан. Өөрөөр хэлбэл, нийслэлд гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Шар дарцаг хэрэглэх таван алхамт заавар, замын хөдөлгөөнд оролцох 10 алтан дүрмийг мөрдсөнөөр хүүхэд, багачууд ” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.