СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Украйнд цар тахлын улмаас амиа алдсан хүний тоо дээд хэмжээндээ хүрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Украйн улсад өнгөрөгч бямба гарагт коронавирусийн халдварын улмаас 793 хүн нас барж, нэг өдөрт бүртгэгдсэн амиа алдагсдын тоо шинэ дээд хэмжээндээ хүрчээ.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, бямба гарагт халдварын 25,063 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 

Одоогийн байдлаар Украйнд дөрвөн өөр төрлийн коронавирусийн эсрэг вакцин тарьж байгаа хэдий ч тус улсын 41 сая хүн амын дөнгөж 17.9 хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байгаа аж. Энэ нь Европт Арменийн дараа орох хамгийн бага үзүүлэлт юм.

Орон нутгийн эрх баригчид халдварын тархалтыг зогсоохын тулд Үүнээс гадна, иргэд нисэх онгоц, галт тэрэг, холын зайн автобус зэрэгт суухдаа вакцины бичиг эсвэл шинжилгээний "Сөрөг" хариугаа харуулах шаардлагатай аж.

Гэвч украйнчуудын зүгээс эдгээр шинэ хязгаарлалтыг шүүмжлэн, энэ долоо хоногийн эхээр нийслэл Киевт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Өнөөдрийг хүртэл тус улсад нийт гурван сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 71,635 хүн нас бараад байна.

Эх сурвалж: AP

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.