Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгч, 1км авто зам тавьж байгаа юм.
Гэвч үерийн уснаас хамгаалдаг даланг нурааж эхэлсэн байна. Зам тавих нэрийдлээр үерийн далангүй болгож, үерт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж оршин суугчид үзэж байна.
Оршин суугч С.Халиунаа:
-Зам тавина гэсэн болохоос биш үерийн далангийн байгууламжийг нураана гэх зүйл яригдаагүй. Одоогоор үерийн далан гурван метр доошоо буучихсан байна. Бургасыг нүүлгэн шилжүүлсэн зүйл байхгүй газартай нь тэгшилсэн. Зам тавьж байгаа компаниас лавлахад бор шороог нь улам бэхжүүлж, өндөр, өргөн болгоно гэсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдөр үерийн даланг нураах ажил хийж байна. Хан-Уул дүүргийн 17 хорооны энэ хавийн айлын асуудал биш. Цаашлаад үер боллоо гэхэд дүүргийн хэмжээнд айл өрхүүд үерт өртөхөд ойрхон байна. Гамшгаас хамгаалсан байгууламжийг нураах эрх Засаг даргад байна уу гэж хэлмээр байна. Оршин суугч нарын зүгээс үерийн далангаа нөхөн сэргээхийг шаардаж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
shaaagad bgarai emgen tembuu naad haviin hulgaichuud bugd ene dalang bidhiih gd oilogtson baahahn hulgachuudiin house nertei mungu ugaasan gazaraa hamgaalj hudla shaAJ BGAG MEDEJ BGA SHU ZAM TAVIULAHGUI UURSDUUL TGD DURAARA BJ BH SANAATAI BALIAR PZDA NAR SHUU HUTS GJ HELEED ZAM AA TAVI