СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ӨМӨЗО-д цасаар шуурч, нэг хүн амь эрсэджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Хятадын хойд болон зүүн хойд бүс нутаг, ӨМӨЗО-ы нутаг дэвсгэрт Оросын Сибирийн хүйтэн урсгал хүрч, цасан шуурга болсон байна. Их хэмжээний цас орж, цасаар шуурсны улмаас Тунляо хотод нэг хүн амь эрсдэж, 5,600 гаруй иргэн цасан шуурганд өртжээ.

Цасан шуурга Тунляо хотын найман дүүрэгт баасан гарагаас эхэлж шуурсан байна. . Шуурганы улмаас ням гараг хүртэл гурав хоногийн турш улаан түвшний аюул зарласан байна.

Тунляо буюу Байшинт хотод цасны зузаан 50 см, зарим нутагт нэг метрт хүрчээ. Цасан шуурганы дараа ӨМӨЗО-ы олон хотод авто замууд мөстөж, машинууд боогдон, нисэх буудлууд хаалгаа барьж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Мөн . Үүний улмаас хүлэмжийн тариа ногоо, гахайн фермийн үйл ажиллагаа сүйтсэн байна. Түүнчлэн хөрш Жилин мужийн нийслэл Чанчун хотод метроны сүлжээ саатаж, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Цаг уур судлаачид Сибириэс орж ирсэн цаг агаарын хүйтэн урсгал Хятадын өмнөд нутаг руу чиглэж, дахин 10 хоног үргэлжилнэ хэмээн таамаглаж байна.

Эх сурвалж: Global Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.