СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Вакцины гэрчилгээг эсэргүүцэж 2,000 орчим иргэн жагсчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Шинэ Зеланд улсын нийслэл Веллингтон хотод вакцины гэрчилгээг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулагджээ. Парламентын ордны гадаа болсон жагсаалд 2,000 орчим хүн нэгдсэн байна.

Жагсагчид цагдаагийн офицер болон хэвлэлийн ажилтныг гэмтээсэн хэрэг гарсан бөгөөд Ерөнхий сайд Жакинда Ардерн тэдгээр жагсагчид Шинэ Зеландын ард түмнийг төлөөлөхгүй хэмээн мэдэгджээ.

Жагсаалд оролцогчид Парламентын ордны бараг бүх хаалганд хүрсэн тул харуул хамгаалалтыг чангатгасан байна. Парламентын дарга Тревор Маллард .

Зарим жагсагчид нэгдүгээр сарын 7-ны өдөр Вашингтонд болсон Капитол Хиллийн жагсаалыг илэрхийлсэн далд утга бүхий уриа тэмдэг барьсан байжээ. Мөн зарим жагсагчид Ерөнхийлөгч асан Трампын зургийг ашигласан байна.

Өнгөрсөн аравдугаар сард баталснаар Засгийн газар Ковид-ын шинэ зохион байгуулалтыг баримтлах бодлого танилцуулсан. Үүнд иргэд олон нийтийг вакцинжуулах хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлж, вакцины гэрчилгээг ажлын байр болон бусад бизнесийн салбарт өргөнөөр шаардах болсон юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.