Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд 2021 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр унтаж байсан хоёр сартай хүүхдийг муур гэмтээснээс болж амиа алдсан хэрэг гарчээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагын шинжилгээгээр нярайн хамрын зөөлөн эдийг муур ухаж идсэний улмаас нас барсан байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гараад байна. Хоёр хоногийн өмнө ахынх нь хүүхдүүд тус муурыг гудамжнаас гэртээ оруулж ирсэн байжээ. Урьдчилсан байдлаар хүүхдийг унтаж байх үед муур хамрын зөөлөн эдийг нь идсэний улмаас нас барсан гэж үзсэн аж. Хэргийг илүү нарийвчлан тогтоохоор Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа. Урьдчилсан үзлэгээр талийгаач охины хамрын зөөлөн эд ухагдсан, нүүр, толгой хэсэгт олон тооны шарх үүссэн байсан" гэлээ.
Иргэд, эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна. Ялангуяа бага насны хүүхдийг гэрийн тэжээвэр амьтантай үлдээхгүй, байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэлэнгэ хархтай
Муур угийн муухай амьтан. Нохой бол хэзээ ч эзнээ идэхгүй
Ээ бурхан минь
ewiidee
Muur ideed bj bxad aaw eej ni xna yu xj bsan yum be medeej ix uilj orilson l bj taaraa shdee xormin todiid bolood ongorox yum bish shdee neg l nootoi l bnadaa
Муур золбин байлаа гээд тэгж нялх хүүхэд идэх үү. Хүүхэд орилж зарлана гэхэд эх эцэг нь хаана байсан байх уу. Но-той
Shagaal bnda hahha