СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы цасан хавч 800 мянган иений үнэд хүрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Японы Фукуи мужийн загас агнуурын боомтын дуудлага худалдаагаар цасан хавч 800 мянган иен буюу ойролцоогоор 7,000 ам.долларын үнэд хүрчээ. Энэхүү дуудлага худалдаа болсон өнгөрөгч бямба гарагт Японы тэнгис дэх цасан хавчийг барих улирал эхэлсэн юм.

Фукуи мужийн засаг захиргаанаас "Кивами" гэх брэндийн дор худалдаалдаг цасан хавч нь энэ удаагийн дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрсэн байна.

Тус хавчийг худалдаж авсан орон нутгийн рестораны эзэн "Толгойгоо өндөрт өргөн, үйлчлүүлэгчдээ угтан авахыг хүссэн" гэжээ.

Мужийн эрх баригчид 2015 оноос хойш жин, харагдах байдал зэрэг брэндийн шалгууруудыг хангасан цасан хавчнуудыг тусгайлан сонгон, "Кивами" нэрийн дор зарж байгаа билээ.

Эх сурвалж: KYODO

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.