Германы Мюнхен хотын нэгэн их дэлгүүрт 57 настай эрэгтэй 10 настай хүүг гал тогооны хутгаар хутгалсан хэрэг гарчээ. Энэ талаар орон нутгийн цагдаа нар "DPA" агентлагт мэдээлсэн байна.
"TK Maxx" их дэлгүүр дэх хэргийн газарт 50 орчим цагдаагийн алба хаагч ажиллан, сэжигтнийг баривчилсан бөгөөд одоо түүнийг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэргээр шалгаж байгаа аж.
Хохирогч хүү нь хүзүү, мөрөндөө шархадсан байна. Тэрээр одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд түүний гэмтэл хүнд хэдий ч амь насанд нь аюул учруулахгүй гэж цагдаа нар мэдэгдсэн байна.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, халдлага үйлдсэн эрэгтэй болон хохирогч хүү хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй аж.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Umhii novsh
Лалын дүрвэгсдийг ихээр оруулсны гай