СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-09

🔴 LIVE: Хөвсгөл нууранд живсэн 60 гаруй машин техникийг гаргана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОБЕГ-т ажиллаж байна. Тэрээр Агаараас эрэн хайх аврах ажиллагааны нэгжийн нээлтэд оролцсоны дараа онцгой байдлын албан хаагчдад хандаж үг хэллээ.

Тэрбээр “Би онцгой байдлаас төрөн гарсан хүн гэж өөрийгөө боддог. Энэ сайхан албаныханаар бахархаж явдаг. . Үе үеийн засгийн газар онцгой байдлын албыг бэхжүүлэхэд анхаардаг. Цаашдаа ч улам анхаарч ажиллана. Цар тахалтай тэмцэхэд та бүхний оруулсан хүч хөдөлмөр, сэтгэл зүрхийг ард түмэн болоод миний бие ч мэдэрсэн чин сэтгэлийн талархалаа илэрхийлж байна.

Би Хөвсгөл далайд живсэн техник хэрэгслийн татаж гаргах санаачилгыг Ерөнхий сайд байхдаа гаргасан.Хөвсгөл нууранд 36 жилийн өмнө живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажилд онцгой байдлын бие бүрэлдэхүүн амжилттай ажиллаж, 309 тонн жинтэй онгоцыг ямар нэг осол эндэгдэлгүй татаж гаргалаа.

Энэ асуудлаар Хөвсгөл далайд хоёр удаа очсон. Хөвсгөл далайг бүтэн тойрсон, тал талаас нь харсан. Ингэж байж Хөвсгөл далайгаа хамгаалж чадна. Манай усчин аврагчид маш сайн дадлага сургуулилттай болсон гэж үзэж байна. . Ойрын жилүүдэд Хөвсгөл далайд живсэн бүх автомашиныг татаж гаргах хэрэгтэй. Одоо 60 гаруй машин, техник живсэн гэх мэдээлэл байна. Хөвсгөл далайд живсэн бүх автомашиныг татаж гарга.  Энэ бол Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн өгч буй үүрэг. Үүний тулд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авах хэрэгтэй. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 938 ашигт малтмалын лицензийг цуцалсан. Нөхөн сэргээлт байгаль хамгаалах чиглэлд илүү анхаарах шаардлагатай. ” хэлсэн юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.