Наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхийн дөрвөөс нь допинг илэрсэн.
Тэгвэл дөрвөн бөхийн нэг нь B сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан байна.
МҮБХ Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас ирүүлсэн хариуг допингийн төрлийн бодис илэрсэн дөрвөн бөхөд мэдэгджээ. Ийнхүү холбогдох дүрмийн дагуу нэр бүхий бөхчүүд 10 хоногийн дотор B сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэх журамтай. Тэгвэл арваннэгдүгээр сарын 8-нд 10 хоногийн хугацаа дуусаж нэг бөх B сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан тул дүрэм ёсоор уг шинжилгээний хариуг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсний дараа мэдээлэх юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.